Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөл, ХААИС, Дэлхийн Монгол ногоон нэгдэл байгууллагаас хамтран “Ураны хайгуул, олборлолт түүний эерэг ба сөрөг үр дагавар” сэдэвт олон улсын семинар, хэлэлцүүлгийг маргааш ХААИС-д зохион байгуулах гэж байна. Семинарын зорилго нь ураны хайгуул, олборлолтын эдийн засгийн үр ашиг, түүний байгаль орчин, хүн болон малд үзүүлэх үр дагавруудын талаар хийгдсэн судалгаа шинжилгээний үр дүнг танилцуулах юм. Мөн шинжлэх ухааны судалгаанд суурилсан зөвлөмж, зөвлөгөөг шийдвэр гаргагчид, төр засгийн болон орон нутгийн удирдлага, аж ахуйн нэгж, иргэдэд мэдээлэх, түгээхэд оршиж байна. Энэхүү олон улсын хурал хэлэлцүүлэгт Ази Европын орнуудын байгаль хамгаалагчдын төлөөллөөс бүрдсэн эрдэмтэн судлаачид, нийгмийн болон хэвлэл мэдээллийн ажилтнууд урилгаар оролцох гэнэ.
Л.Цэрэндолгор