Багснуудаа хадгалах шилдэг санаанууд

Та хэдий үнэтэй хамгийн сайн гоо сайхны бүтээгдэхүүнээр нүүрээ будсан ч таны хэрэглэж буй багс шаардлагад тохирохгүй бол таны нүүр будалт тэр чигээрээ балрах болно.  Энэ хэрэгслүүд нь таны энгийн нүүр будалтыг жинхэнэ урлагийн бүтээл болгох учиртай. Гэтэл үнэтэй худалдаж авсан багснуудаа зөв хадгалах нь зайлшгүй хэрэгтэй.

Ингэхийн тулд бид танд дараах зөвлөгөөг хүргэж байна.


Бүсгүй таны хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүн яг хэрэгтэй үед ээ олдохгүй үе байдаг л биз дээ. Тэгвэл жижигхэн сав аваад бүгдийг нь хийгээд тавьчихвал та дараа нь хайх шаардлагагүй болно.

Багснуудаа шилэн саванд хийгээд янз бүрийн өнгийн бөмбөлөгөөр дүүргээрэй. Ингэх нь багснуудыг тэнцвэртэй байлгахад оршино.

Гоо сайхны бүтээгдэхүүнүүдээ шилэн тавиуранд хийвэл, та ямар будаг  хаана байгааг хурдан хугацаанд олох боломжтой юм.

Бүх гоо сайхны хэрэгслүүдээ хананд зориулсан халаасанд хийж үзээрэй. Мөн төрөл бүрээр нь ялгаж бичиж болно.

Янз бүрийн шилэн аяга, стаканд чимэглэж хийж болно.

Чимэглэлээ будаагаар ч хийж болно.

Хуванцар сав болон гоёл чимэглэлийн өвөрмөц хайрцганд хийж үзээрэй.

Хэрвээ танд зориулалтын шилэн сав байхгүй бол өөрт ойр байгаа хуванцар сав, шилэн аягаа хумсны будгаар чимэглэж болох юм. Ингээд та бүхэн бидний зөвлөгөөг гэртээ туршаад үзээрэй.

эх сурвалж: emegteichuud.mn

Санал болгох мэдээ

Нялх үрчлээгээ арилгахад чинь туслах нандин аргууд

Хэдэн наснаас хойш үрчлээ үүсэхийг хэвийн гэж тооцох вэ? 30 насны босго давсны дараа ихэнхи …