“Уолл-Стрийтийн цөөвөр чоно” киноны од залуу өөрийн гэсэн амралт, сувиллын газар байгуулах бодолтой байгаа бөгөөд тэр нь эко орчинтой байх гэнэ. 40 настай Леогийн уг сувиллын газар жүжигчин эрийн 10 жил орчмын өмнө худалдаж авсан Бахамын нэгэн арал дээр байрлах аж. Онгон, зэрлэг байгаль бүхий тэр арал ердөө гурван жилийн дотор хэдэн арван тансаг харштай болох бөгөөд наранд шарлагын газрыг нь бүрэн тохижуулах гэнэ. Ингэхдээ Леонардо түүний арал 100 хувь экологийн цэвэр цэмцгэр байдалтай байх ёстой хэмээн үзжээ.
“Миний арал бол дэлхий дээрхи диваажин болох ёстой. Би тэр арал дээр анх очоод л шууд худалдаж авахыг хүссэн. Тэнд би цэвэр цэмцгэр, тун тохилог амралтын газар байгуулахыг хүсэж байна. Байгаль орчинг сүйтгэхгүйгээр тийм газрыг би байгуулах болно” хэмээн Леонардо хэлжээ.
Эко амралтын газрыг Blackadore Caye хэмээн нэрлэх аж. Нийтдээ тус арал дээр 68 харш, хувийн 48 сууц байгуулах болно. Байгууламж бүрийн үнэ 5-15 сая долларын үнэтэй байх гэнэ. Энэ төсөлдөө тэрбээр хамгийн чадварлаг архитекторчид болон барилгачдыг татан оролцуулах юм. Ди Каприогийн сувиллын газар анхны зочдоо 2018 онд хүлээж авна.
Эх сурвалж www.wikimon.mn