“Revenge porn” сайтын эзэн 18 жилийн хорих ял авчээ

imagesКалифорнид байрладаг одоо ч ажиллаж байгаа “Revenge porn” цахим сайтын эзэн өнгөрсөн баасан гаригт Сан Диегогийн улсын яллагчийн дүгнэлтээр 18 жил хорих ял авчээ.

Кевин Кристофер Боллаерт нь одоо 27 настай бөгөөд мэдээллийн хулгайн хэргээр баривчлагджээ. Тэрээр шүүхээс хамгийн дээд тал нь 21 жилийн ял авах ёстой байсан байна. Ерөнхий прокурор Камалла Харрисийн мэдээлсэнээр Боллаерт нь хүмүүсийн зураг бичлэгийг зөвшөөрөлгүй аван сайтдаа тавьдаг байсан ба энэ тухайн хувь хүмүүсийн нууцыг олон нийтэд тараасан хэрэг болж байгаа юм. Эдгээр хүмүүсийн бэлгийн амьдралын дүрс бичлэг мөн нүцгэн зургуудийг тавьдаг байсан нь илэрсэн бөгөөд Facebook хуудас руу нь холбоос хийж олон нийтэд мэдэгддэг байсан нь ч тодрхой болсон юм. Мөн тухайн гэрэл зураг бичлэгийг устгахыг хүссэн хүмүүсээс 250-350 доллар нэхэмжилдэг ба ойролцоогоор 30000 доллар хүмүүсээс хууль бусаар авсан аж.

Ерөнхий прокурор Харрис “Компьютерийн ард сууж гэмт үйлдэл хийн үүнийгээ хууль дүрмээс гажсан ч яах ч үгүй мэтээр ойлгож буй хүмүүс олон байна. Бид бусдын эрхэнд халдсан хууль бус үйлдэл гаргасан хэрэгтнүүдийг цаашид ч олж арга хэмжээ авсаар байх болно” гэдгээ мэдэгдлээ.

920x920

CNN телевизээр Боллаертийн эцэг уучлалт хүссэн боловч хохирогчид “Бид яаж уучлах юм. Танай тэнэг ухаан муутай хүүгээс болж бид олон нийтийн өмнө мөш их ичиж, санаа зовсоор байна” гэжээ. Түүний өмгөөлөгч ёс суртахууны алдаа зөрчлийг хүлээн зөвшөөрсөн ба түүний цахим хуудсанд 10,170 хүний бичлэг зураг байжээ.

Б.Нарангэрэл

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …