Алга болсон аутизмтай хүү 5 хоногийн дараа олджээ

32_82de01458ca8cc64926f47cfb7aa07bbe31f662711 настай Австрали хүү гэр бүлийнхэнтэйгээ хээрийн аялалаар явж байхдаа алга болж, тав хоногийн дараа эсэн мэнд олдсон байна. Аутизм өвчтэй Люк Шамбрук хүү Виктория дахь Эйлдон нуурын ойролцоо, гэр бүлийнхнийхээ буудалласан газраас гурван км-ийн зайд байхдаа олдсон аж. Түүний биеийн дулаан алдагдсанаас болж эмнэлэгт хүргэсэн ч, гэмтэж бэртээгүй байсан гэдгийг эх сурвалж мэдэгдлээ.

Өнгөрөгч амралтын өдрүүдэд тус хүрээлэнд амралтаа өнгөрүүлэхээр очсон олон арван иргэд хүүг эрэн хайх ажиллагаанд сайн дураараа оролцсон байна. Түүнчлэн олон нийтийн дэмжлэг туслалцаа маш сайн байсан гэдгийг мэдэгдээд, тэдэнд талархаж буйгаа Цагдаагийн газрын зүгээс илэрхийлжээ.

Б.Болормаа

эх сурвалж: undesten.mn

Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …