Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшин өрсөлдсөн Цахиагийн Элбэгдорж сонгогчидын 50.23 хувийн саналаар ялалт байгуулсаныг СЕХ мэдэгдсэнээр Ц.Элбэгдорж дөрвөн жил төрийн тэргүүнээр сонгогдон ажиллах нь тодорхой болоод байна. Сонгуульд МАН-аас өрсөлдсөн Б.Бат-Эрдэнэ, МАХН-аас өрсөлдсөн Н.Удвал нар Ц.Элбэгдоржид ялалт байгуулсанд нь утсаар холбогдон баяр хүргэжээ.
Энэ талаар Ц.Элбэгдорж Facebook хуудаснаа “Ард түмэндээ баярлалаа. Түрүүхэн Б. Батэрдэнэ, Н. Удвал нар надтай утсаар ярьж баяр хүргэлээ. Одоо Сүхбаатарын талбай руу гарч ард иргэддээ баярласнаа хэлнэ. Миний Монгол мөнх оршиж, ард түмний минь буян заяа үргэлж дэлгэрч яваг ээ” гэсэн байлаа.
Сүхбаатарын талбайд Ц.Элбэгдоржийг дэмжигчид цуглаж, баярын арга хэмжээ зохион байгуулахаар болоод байна.
Т.Түвшин
Ugluu.mn