“Их долоо”-гийн дээд хэмжээний уулзалтад Путиныг урихаас татгалзав

1jglkijiihnts97uucr31f4sn6Германы Зүүний намын гишүүд ирэх зургаадугаар сард тус улсад зохиогдох “Их долоо”-гийн дээд хэмжээний уулзалтанд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг урихыг санал болгожээ. Харин тус улсын Гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайер Оросын удирдагчийг “Их долоо”-гийн дээд хэмжээний уулзалтад урихаас татгалзав.

ОХУ тус дээд хэмжээний уулзалтад оролцохын тулд Украины эсрэг баримталж буй бодлогоо өөрчилж, Крымээс татгалзах хэрэгтэй гэж Штайнмайер үзэж байгаа юм.

“Их долоо”-гийн бүрэлдэхүүнд Герман, АНУ, Франц, Их Британи, Итали, Канад болон Япон гэсэн долоон улс багтдаг.

Сануулахад өнгөрсөн оны гуравдугаар сард Нидерландын Гааг хотноо АНУ болон дэлхийн тэргүүлэх аж үйлдвэржсэн бусад орны удирдагч нар хуралдаж, ОХУ-ыг “Их найм”-ын бүлгээс хасах шийдвэр гаргасан.

Энэ нь ОХУ Крымыг өөрийн газар нутагт нэгтгэсэн явдалд өндөр хөгжилтэй орнуудын зүгээс барьж буй нэг томоохон хариу үйлдэл болж байсан юм.

Харин үүний хариуд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Их наймын бүлгээс хасагдах нь тийм ноцтой асуудал биш. Их Найм бол албан бус байгууллага. Албан ёсны гишүүнчлэл гэж байхгүй, тийм болохоор аль нэг улсыг хөөх нь статус байхгүй гэсэн үг. Эдийн засаг, санхүүгийн бүхий л асуудлыг Их 20-ийн уулзалтаар шийддэг” хэмээн мэдэгджээ.

ОХУ-ын Сочи хотноо “Их найм”-ын уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байсан ч шинэ нөхцөл байдлын улмаас цуцлагдсан юм.

“Их долоо”-гийн бүрэлдэхүүнд Герман, АНУ, Франц, Их Британи, Итали, Канад болон Япон гэсэн долоон улс багтдаг.

Эх сурвалж: ВВС

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …