Хулгайлагдсан 50 гаруй охиныг амьд гэж үзжээ

5f772ec2a8e765e67b23ee839e659b97Өнгөрсөн онд Нигери улсад Исламын бүлэглэлийнхэнд хулгайлагдсан охидын 50 гаруйг нь гурван долоо хоногийн өмнө амьдаар нь харсан гэж нэгэн эмэгтэй мэдэгдсэн байна. Тэрээр Боко Харам бүлэглэлийнхнийг нутгийн цэрэг дайчид хотоос хөөн гаргахаас өмнө Гвоза хотын зүүн хойд хэсэгт тэдгээр охидыг харсан хэмээн ярьжээ.

Одоогоос жил гаруй хугацааны өмнө Боко Харам бүлэглэлийнхэн Чибок хотоос 219 охиныг хулгайлж, улс дамнуулан тараасан билээ. АНУ, Хятад болон гадаадын хэд хэдэн орон хүч нэмэгдүүлэн, охидыг олоход туслахаа амласан ч одоог хүртэл үр дүнд хүрээгүй байгаа юм. Гэсэн хэдий ч охидыг сургуулиас нь хулгайлан авч явсан гэхээс өөр ямар нэгэн ул мөр, сураг ажиг огт гараагүй байсан юм. Амьд үлдсэн охид хаана байгаа нь нь тодорхойгүй хэвээр байгаа аж.

de0c888026367f6f3a8c23ea5737fe8a 306bbf2226b6e074fa0b3669dd739caf

Б.Болормаа

эх сурвалж: undesten.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …