Чингэлтэй дүүрэгт чацаргана тариалах аргачлалын талаар сургалт болов

catsar-1Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтсээс Чацаргана тарих технологи, аргачлалын сургалтыг 4 дүгээр сарын 15-нд “Анкор” төвийн хурлын танхимд зохион байгууллаа.

Сургалтыг дүүргийн Худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Д. Булган нээж, “Чацаргана тарьж ургуулах арга, аргачлал”-ын талаар “Грийн-элдорадо” ХХК-ий Хөрс судлал, гео экологийн магистр Т. Нарантуяа илтгэл тавив.

Мөн Нийслэлийн үйлдвэр хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал, хөгжлийн бодлого, төрийн дэмжлэгийн талаарх мэдээллийг Нийслэлийн үйлдвэр хөдөө аж ахуйн газрын ахлах мэргэжилтэн Авирмэд танилцуулж, иргэдтэй санал солилцлоо. Сургалтад дүүргийн чацаргана тариалах сонирхолтой 52 иргэн хамрагдав.

cha-2

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

“4 улирлын турш үйл ажиллагаа явуулах боломжтой-Хүүхэд хөгжүүлэх төв” байгуулах төсөлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллахыг урьж байна

НИТХ-ын 2025 оны есдүгээр сарын 19-ний өдрийн 25/109 тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд …