Дуучин жүжигчин бас ч сахилгагүй шоуны хатан хаан гэдгээрээ алдартай бүсгүй Парис Хилтоныг танихгүй хүн ховор биз. Мөн түүний байнга дагуулж явдаг Чихуахуа үйлдвэрийн нохойг ч мэдэхгүй хүн цөөхөн. Гэтэл түүний хамгийн их хайрладаг нохой нь өнгөрсөн Мягмар гаригт нас барсан байна. Тэрээр энэ талаар Инстаграм хуудсандаа мэдээлсэн бөгөөд түүнийг нас барсанд маш их гашуудаж байгаа гэнэ. Мөн “ Бид маш их цаг хугацааг хамт өнгөрөөсөн. Би түүнтэй 14 жил хамт байсан. Би маш их гунигтай маш их ганцаардаж байна” гэж тэрээр олон нийтийн сүлжээгээр хэлсэн байна. Түүний нохойг Тинкербелл гэдэг байсан ба нохойны насаар 72 насалжээ. Парис түүнийг хэзээ ч мартахгүй үлдсэн амьдралдаа зөвхөн түүнийг л бодож амьдрана гэж шийдсэн гэнэ. Тэрээр нохойгоо алдсандаа маш их харамсан сэтгэл санааны гүн хямралд орсон байна.
Б.Нарангэрэл