Газрын зориулалтыг өөрчлөн баталсан байжээ

68066Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2014.09.22-ны өдөр Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт зөрчил арилгуулах тухай улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн байна.

Энэ нь барилга хоорондын зай, хэмжээ зөрчиж барилга барьж байгаа тухай “Найрамдал” СӨХ-ноос ирүүлсэн хүсэлтийн мөрөөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын даргын баталсан удирдамжийн дагуу хийсэн төлөвлөгөөт бус хяналт шалгалтын мөрөөр авсан арга хэмжээ юм.

Нийслэлийн Засаг даргын 2014.02.24-ний өдрийн А/115 тоот захирамжаар 3000 м2 газрыг таван жилийн хугацаагаар “Би Жи Би Жи” компанид гараж, үйлчилгээний зориулалтаар олгосон байна. Гэтэл Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар 2014.03.19-ний өдөр БГД/337 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавраар үйлчилгээ бүхий 18 давхар орон сууцны барилга болгож газрын зориулалтыг өөрчлөн баталжээ.

bb27c72f26a9ce6f76e72c674eaaf0a3Энэ нь Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь /олгосон газарт зориулалтын бус барилга, байгууламж барих, хүн амын амьдрах орчны чанарт сөрөг нөлөө бүхий үйл ажиллагаа явуулах/ заалтыг зөрчсөн гэсэн үг юм.

Иймээс архитектур төлөвлөлтийн даалгавраа цуцалж, газрын зориулалтын дагуу төлөвлөлт хийхийг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас, барилгын эскиз зураг төслийг хянан баталгаажуулсан “Петронас Тауэр” компанийг зөрчлөө арилгах тухай улсын байцаагчийн албан шаардлагыг 2014.09.22, 2015.03.23-ны өдөр тус тус хүргүүлж байжээ. Энэ бүхэн нь өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх үүднээс Мэргэжлийн хяналтын байгууллагаас тухайн үед хийж хэрэгжүүлж байсан арга хэмжээ юм.

БГД-ийн 14 дүгээр хороо, 16 дугаар байрны 244 оршин суугчийг нүүлгэн шилжүүлэх ажилд мэргэжлийн хяналтын байгууллагаас 40 ажилтан оролцсон бөгөөд нэг хүн жижүүрийн бүрэлдэхүүнд ажиллаж байна. Тухайн орон сууцны барилга ямар байдалд байгаа талаархи дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар удахгүй гаргана.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …