Хоёр настай охиныг хайх ажиллагаа үргэлжилж байна

olloo_mn_1429873240_tamiriin golХөвсгөл аймгийн Баянзүрх сумын Агар багийн нутаг “Доод нарийн” гэдэг газар нутагладаг нэгэн айлын 2 настай Б гэх охин гэрийнхээ гадна тоглож байгаад алга болжээ. Хүүхэд алга болсон тухай дуудлагыг гэрийнхэн нь энэ сарын 22-ны өдрийн 17:00 цагийн аймгийнхаа онцгой байдлын хэлтэст мэдэгдсэн байна. Ингэснээр эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн ч өнөөдрийг болтол олоогүй байна.

Охиныг ойролцоох усанд  осолдсон байж болзошгүй хэмээн үзэж байгаа ажээ. Иймээс Агар голын усанд эрж хайх ажиллагааг явуулж байгаа бөгөөд аймгийн Онцгой байдлын хэлтсийн 7 албан хаагч, 1 автомашин, 1 завь, орон нутгийн 25 иргэн, 1 автомашин,  6 мотоцикл, нийт 32 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Г.Уянга
olloo.mn

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …