Солонгост хар ажил хийхээр очоод дуучин болсон Монгол залуу

Солонгосын хамгийн олон үзэгчидтэй нэвтрүүлгүүдийн нэг SBS TV-ын “ОДДЫН ХААН” нэвтрүүлэгт “MONTANT” Multicultural Transnational Chorus байгууллагын дуучин Сэргэлэнгийн Гантогоо  бусад орны дуучдын хамт уригдан оролцсон байна.

944112_523703451029833_80261437_n.jpg
С.Гантогоогийн маань хувьд Солонгосын алдарт дуучин  김태우 КИМ ТЭ Ү-ТЭЙ хамтран дуулсан бөгөөд Солонгосын алдарт мюзкил дуучин 소냐 (김손희) CУНЯТАЙ мөн хамтран дуулсан байна.

 

30000284855_700.jpg

 С.Гантогоогийн хувьд анх Солонгос улсад гэрээний визээр ирж ажиллаж байсан бөгөөд энэ хугацаандаа Олон улсын уралдаан тэмцээнүүд болон манай радиогоос зохион байгуулсан РАДИО КАРАОКЕ II зэрэг тэмцээнүүдэд тэргүүүн дэд байрууд эзэлж байсан бөгөөд мөн хоёр сая гаруй хүмүүсийн дундаас шалгаруулалтаа хийдэг Super Star K-3 шоунд амжилттай оролцон 4-р шат хүртэл шалгарч, Эхний 9-д орсон дуучидтай хамтран төгсөлийн шатанд мөн дуулж байсан юм.

Одоо “MONTANT” Multicultural Transnational Chorus урлаг соёлын байгуулагад өөрийн визээ урлагын визээр сольсон анхны гадаад уран бүтээлчдийн нэг болон ажиллаж байна.

Монголоороо гоёж Монголынхоо нэрийг өндөрт өргөж явдаг залуудаа цаашдын ажил амьдрал уран бүтээлд нь өндөрөөс өндөр амжилт хүсэе.

эх сурвалж: mglradio.com

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …