Энэ оны 4-р сард Непалд 7,8 баллын хүчтэй газар хөдөлж 8000 гаруй хүн нас барж 1800 гаруй хүн шархадсан аймшигт гамшиг болсон. Гэтэл өчигдөрхөн 7,3 баллын газар дахин хөдөллөө. Гэхдээ хамгийн их хүчтэй мэдрэгдсэн хэсэг буюу Эверестийн оргилд ийм хүч мэдрэгдсэн байна. Хүмүүс өмнөх газар хөдлөлтйн цочролоосоо гарч амжаагүй байсан үед ийнхүү дахин газар хөдлөлөө. Засгийн газраас хүмүүсийг ил талбайд байхыг сануулсан байна . Одоо Непалийн иргэд газар хөдлөлтийн үеэр нурсан байшин барилга балгас зэргийн хог хаягдалийг цэвэрлэх ажилдаа орсон байгаа аж.
Б.Нарангэрэл