Орон сууцны үнэ сүүлийн 9 сард 6.9 %-иар буурчээ

6e7675b8294b353334224472900e850e818def1aМонголбанк, “Тэнхлэг зууч” компанитай хамтран 2015 оны 4 дүгээр сарын “Орон сууцны үнийн индекс”-ийг тооцоолон, танилцуулж байна. Энэхүү тооцоо, судалгаанд тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин 4414 орон сууцны үнийг хамруулжээ.

ОРОН СУУЦНЫ ҮНИЙН ИНДЕКС

2015 оны 4 дүгээр сарын байдлаар орон сууцны үнэ өмнөх сараас 0.7%-иар, өнгөрсөн оны мөн үеэс 6.9%, сүүлийн 9 сард 6.9%-иар тус тус буурчээ.

Улаанбаатар хотын орон сууцны үнийн индекс /2013.01=1.00/

11

2015 оны 4 дүгээр сард зах зээл дээр өндөр өртөг бүхий шинэ орон сууц нийлүүлэгдсэнтэй холбоотойгоор шинэ орон сууцны үнэ өмнөх сараас өссөн ч хуучин орон сууцны үнийн огцом бууралт нь орон сууцны үнэ буурахад  нөлөөлжээ.

2013 оны 1 дүгээр сараас эхлэн орон сууцны үнийн индексийг тооцсон бөгөөд орон сууцны үнийн жилийн өсөлт 2014 оны 3 дугаар сард хамгийн өндөр буюу 23.7%-д хүрчээ. Харин 2014 оны 4 дүгээр сараас эхлэн өсөлтийн хурд саарч, улмаар сүүлийн 5 сарын туршид орон сууцны үнэ жилийн өмнөхөөс буурсан байна.

Жишээ: “Алтай” хотхонд 2014 оны 7 дугаар сард 1 м2 дундаж үнэ 2,108,512 төгрөг байсан бол 2015 оны 4 дүгээр сарын байдлаар 1,869,507 төгрөг болж 11.3%-иар буурсан байна.
  1. Шинэ орон сууцны үнэ

Шинэ орон сууцны 1м.кв дундаж үнэ нь 2015 оны 4 дүгээр сарын байдлаар 2,174,000 төгрөг болж өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3.8 хувиар буурсан дүнтэй байна.

ШИНЭ ОРОН СУУЦНЫ 1 М.КВ-ИЙН ДУНДАЖ ҮНЭ /2015.04/
Орон сууцны дундаж үнэ 2,174,000 төгрөг
Жилийн өсөлтийн хувь -3.8%
Сарын өсөлтийн хувь 0.2%
Хамгийн өндөр үнэтэй Сүхбаатар
Хамгийн бага үнэтэй Сонгино хайрхан

Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны 1м.кв-ийн дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байна.

Шинэ орон сууцны 1 м.кв дундаж үнэ/сая.төгрөг/

12Хуучин орон сууцны үнэ – 2 өрөө байр

Хуучин 2 өрөө байрны дундаж үнэ нь 2015 оны 4 дүгээр сарын байдлаар 96,339,000 төгрөг болж өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5.4 хувиар буурсан дүнтэй байна.

ХУУЧИН 2 ӨРӨӨ БАЙРНЫ ДУНДАЖ ҮНЭ /2015.04/
Орон сууцны дундаж үнэ 96,339,000 төрөг
Жилийн өсөлтийн хувь -5.4%
Сарын өсөлтийн хувь 0.3%
Хамгийн өндөр үнэтэй Сүхбаатар
Хамгийн бага үнэтэй Сонгино хайрхан

Сүхбаатар дүүрэгт хуучин 2 өрөө байрны дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байна.

13

Г.Эрдэм

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …