Ugluu.mn
Tag Archives: барилга орон сууц
May, 2016
April, 2016
-
5 April
Түрээсийн орон сууцанд амьдрах 2262 иргэн бүртгүүлжээ
Засгийн газраас хэрэгжүүлж буй “Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрийн бүртгэл гуравдугаар сарын 21-ний өдрөөс энэ сарын нэгнийг дуустал бүртгэсэн. Журмын шаардлага хангаж бүртгэлд хамрагдсан иргэдийн тоо түрээсийн орон сууцны квотоос давсан тул сугалаагаар иргэдийг сонгохоор болсон. Журмын шаардлага хангаж бүртгэлд хамрагдсан иргэдийн материалыг дөрөвдүгээр сарын долооны өдөр хүртэл дахин хянан шалгаж шүүсний дараа сугалааг явуулах товыг зарлах юм. Сугалааг цахимаар …
-
1 April
Хөрөнгийн биржийн барилгыг худалдана
Монголын хөрөнгийн биржийг хувьчилж, таван тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр болсон. Тэгвэл Сангийн яамнаас өнгөрсөн мягмар гарагт шийдвэр гаргаж, Монголын Хөрөнгийн Биржийг байр болон бизнесийг нь тусад нь хувьчлахаар болжээ. Тус биржийн барилгыг “Тэнгис” кино театрыг эзэмшигч “Улаанбаатар Синема” ХХК нь худалдан авахаар болсон байна. “Улаанбаатар Синема” ХХК “Тэнгис-2” кино театраа Хөрөнгийн биржийн байранд нээх юм байна. Дашрамд дуулгахад манай улсын анхны …
March, 2016
-
26 March
Дахин төлөвлөлт хариуцсан мэргэжилтнүүд иргэдийн ганц ч асуултад хариулж чадсангүй
“Нийтийн эрхийг хамгаалах холбоо” ТББ нь СХД-ийн 10-р хорооны дахин төлөвлөлтөнд хамрагдсан иргэдтэй уулзлаа. Тус хороонд “Назу Проперти” ХХК дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд 2013 онд Нийслэлийн Гэр хороолол хөгжлийн газар, газарт орсон 256 өрхтэй гурван талт гэрээ хийсэн. Газраа чөлөөлсөн 40 өрх байгаа ч гэрээгээ хийгээд газраа чөлөөлөөгүй өрх айлууд нь өөрчдийн өмч хөрөнгөө захиран зарцуулах эрхгүй болчихсон, …
September, 2015
-
26 September
10 хувь & банкны шалгуур
Халаасны өрөөнөөс өрөө дамжин ядаж 30 ам.метр ч болтугай өөрийн гэсэн орон сууцтай болохсон гэж мөрөөдөж, амьдралын төлөө зүтгэж яваа залуу гэр бүл олон. Гэсэн ч цалин бага, орон сууцны үнэ өссөн, эрэлт их байгаа энэ үед хүссэн хүн бүр 60 сая төгрөг гаргаад байр авчих бэл бэнчин алга. Үүнд төр зохицуулалт хийхээс өөр аргагүй гэж үзэн ипотекийн зээлийн хөтөлбөрийг …
-
26 September
Чанаргүй барилгуудыг хэн хариуцах вэ?
Үүний тулд манай редакцын зүгээс иргэдийг ихээр хохироож байгаа Ургах наран хорооллын чанарын асуудлын талаар сануулмаар байна. Уршиг дагуулсан “Ургах наран” хорооллыг буулгая “Хотын захад байрлалтай цэвэр агаартай, чимээ шуугианаас ангид баригдсан, урьдчилгаа төлбөр ердөө 10 хувийг төлөөд Хас банкны 8%-ын зээлд хамрагдах боломжтой, ашиглалтанд орсон орон сууцанд 2 өрөө байр зарна” гэсэн их л боломжын юм шиг сэтгэгдэл төрүүлж …
August, 2015
-
21 August
9-р сард орон сууцны үнэ өсдөг
Жилийн орон сууцны үнийн бууралт хамгийн доод түвшиндээ энэ сард хүрнэ. Учир нь 9-р сард хичээлийн шинэ жил эхлэж, ажил амралтын хугацаа дууссанаар байрны эрэлт хэрэгцээ огцом өсдөг аж. Энэ оны долоон сарын судалгааг танилцуулъя. Улаанбаатар хотод орон сууцтай холбогдон хэрэгжиж буй 359 төслийн 48,768 айлын орон сууцыг борлуулж байгаа. Орон сууцны үнийн индекс өмнөх сараас 1.5%-иар, өнгөрсөн оны мөн …
-
14 August
“БАРИЛГА ОРОН СУУЦ 2015” үзэсгэлэн яармаг болно
Монгол Улсад Барилгын салбар үүсч хөгжсөний 89 жилийн ойн баярыг тохиолдуулан “Барилга Орон Сууц 2015” үзэсгэлэн яармаг 2015 оны 8-р сарын 21-нээс 23-ны өдрүүдэд Мишээл Экспо төвд уламжлал ёсоор зохион байгуулагдана.Үзэсгэлэнд орон сууцны төсөл хэрэгжүүлэгч, гадаад болон дотоодын барилгын материал үйлдвэрлэгч, импортлогч 120 гаруй аж ахуйн нэгж оролцох юм. Тэдгээрээс 80 орчим нь иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд баригдаж буй …
June, 2015
-
22 June
“Засна, янзлана” гэхээс өөр хариугүй шинэ байрныхан
Сүүлийн үед ашиглалтанд орсон барилгын чанар муу гэх асуудал чих дэлсээд нэлээдгүй жилийг үдлээ. Үүний нэгэн жишээ бол Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд 2012 оны 12 дугаар сард ашиглалтанд орсон 34 дугаар байр юм. Тус барилгыг “Өсөх ордон” Констракшн барьж гүйцэтгэсэн бөгөөд ашиглалтанд орсон цагаасаа эхлэн оршин суугчдын гомдолд дарагдаад байгаа юм. Учир юу вэ гэвэл, тус барилгын оршин …
May, 2015
-
13 May
Орон сууцны үнэ сүүлийн 9 сард 6.9 %-иар буурчээ
Монголбанк, “Тэнхлэг зууч” компанитай хамтран 2015 оны 4 дүгээр сарын “Орон сууцны үнийн индекс”-ийг тооцоолон, танилцуулж байна. Энэхүү тооцоо, судалгаанд тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин 4414 орон сууцны үнийг хамруулжээ. ОРОН СУУЦНЫ ҮНИЙН ИНДЕКС 2015 оны 4 дүгээр сарын байдлаар орон сууцны үнэ өмнөх сараас 0.7%-иар, өнгөрсөн оны мөн үеэс 6.9%, сүүлийн 9 сард 6.9%-иар тус тус буурчээ. …
March, 2015
-
4 March
Т.Аюурсайхан: Метр квадратын хэмжээ зөрсөн эсэхийг нарийн шалгана
ШӨХТГ, Барилга хот байгуулалтын яамны удирдлагууд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Ингэснээр барилгын салбарт үүсч, хэрэглэгчдийн эрх ашгийг хохироодог зарим зөрчлийг бууруулах, цаашлаад зөрчилгүй болгоход хоёр байгууллагын хамтын үйл ажиллагаа чиглэх аж. Энэ тухай Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар “Барилгын салбарт хэрэглэгч бол чухал хэсэг нь байдаг. Бид үүнийг бодлого, үйл ажиллагаандаа тусгаж байгаа. Өнөөдрийн арга хэмжээ бодитой алхам болж …
February, 2015
-
23 February
Төр шийдвэрээ хэрэгжүүлье
Төр бүх зүйлийг өөр дээрээ төвлөрүүлж ажиллах нь буруу гэдгийг үе үеийн Засгийн газар ойлгож, Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхээр Засгийн газрын тогтоолууд 2010 оноос хойш гарсан боловч хэрэгжилт тун ч тааруухан байгаа юм. Өнгөрсөн хугацаанд барилгын материалын үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрлийг олгох үйл ажиллагааг тухайн чиглэлийн төрийн бус байгууллагад шилжүүлснээр энэ чиглэлийн тусгай зөвшөөрөл авах үйл …
January, 2015
-
26 January
Барилгын материалын “Топ 50 үйлдвэрлэгч” шалгаруулалт явагдаж байна
“Барилга.МН” сэтгүүл Монголд анх удаа эх орны барилгын материал үйлдвэрлэгч үндэсний компаниудаас шилдэг 50 аж ахуйн нэгжийг тун удахгүй тодруулахаар зэхэж байна. Шалгаруулалтыг олон нийтийн дунд нээлттэй хэлбэрээр явуулах бөгөөд дэвшилтэт техник технологи ашигласан байдал, үйлдвэрлэлтийн хэмжээ, бүтээгдэхүүний чанар, байгаль орчинд ээлтэй зэрэг бүтээгдэхүүнд тулгуурласан шалгуур үзүүлэлтүүдээс гадна ажилтан, албан хаагчдын тоо, улс эх оронд төлсөн татвар төлөлтийн хэмжээ, нийгмийн …