Хөрөнгийн биржийн барилгыг худалдана

5984mq21podolu3511kg0phftsМонголын хөрөнгийн биржийг хувьчилж, таван тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр болсон.

Тэгвэл Сангийн яамнаас өнгөрсөн мягмар гарагт шийдвэр гаргаж, Монголын Хөрөнгийн Биржийг байр болон бизнесийг нь тусад нь хувьчлахаар болжээ. Тус биржийн барилгыг “Тэнгис” кино театрыг эзэмшигч “Улаанбаатар Синема” ХХК нь худалдан авахаар болсон байна.

“Улаанбаатар Синема” ХХК “Тэнгис-2” кино театраа Хөрөнгийн биржийн байранд нээх юм байна.  Дашрамд дуулгахад манай улсын анхны кино театруудын нэг “Элдэв очир” кино театр нь өнөөгийн Хөрөнгийн бирж юм. Тус барилгыг 1991 онд Хөрөнгийн биржид шилжүүлжээ.

Эх сурвалж: Shuud.mn

Санал болгох мэдээ

Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа

2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улсын аварга малчин, улсын хошой аварга …