Дахин төлөвлөлт хариуцсан мэргэжилтнүүд иргэдийн ганц ч асуултад хариулж чадсангүй

25efea00c55f1437015c08405377bfbacd6a4b95“Нийтийн эрхийг хамгаалах холбоо” ТББ нь СХД-ийн 10-р хорооны дахин төлөвлөлтөнд хамрагдсан иргэдтэй уулзлаа. Тус хороонд “Назу Проперти” ХХК дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд 2013 онд Нийслэлийн Гэр хороолол хөгжлийн газар, газарт орсон 256 өрхтэй гурван талт гэрээ хийсэн. Газраа чөлөөлсөн 40 өрх байгаа ч гэрээгээ хийгээд газраа чөлөөлөөгүй өрх айлууд нь өөрчдийн өмч хөрөнгөө захиран зарцуулах эрхгүй болчихсон, удахгүй шинэ байрандаа орно гэж хэзээ биелэх нь мэдэгдэхгүй мөрөөдлөөр сэтгэлээ хууран амьдарч байгаа юм.

Газраа чөлөөлсөн 40 өрх байгаа ч гэрээгээ хийгээд газраа чөлөөлөөгүй өрх айлууд нь өөрчдийн өмч хөрөнгөө захиран зарцуулах эрхгүй болчихсон, удахгүй шинэ байрандаа орно гэж хэзээ биелэх нь мэдэгдэхгүй мөрөөдлөөр сэтгэлээ хууран амьдарч байна.

Түүнчлэн “Нийтийн эрхийг хамгаалах холбоо” ТББ-ын хуульчдыг иргэдтэй уулзаж, тайлбар мэдээлэл хийх үеэр Улаанбаатар хотын захирагчийн албаны Баянхошуу дахь салбарын нарийн бичиг Ч.Чулуунцэцэг “Манай байгууллага иргэдтэй уулзаж барилгын асуудлыг хаана гацаад байгаа болон хэзээ барилга дуусах гэх мэт асуудлуудын гарц, гаргалгааг ярилцаад тогтчихсон байгаа” гэсээр орж ирсэн нь нэлээд анхаарал татсан гэдгийг нуух юун.

Ингээд иргэд, “Нийтийн эрхийг хамгаалах холбоо” ТББ, Улаанбаатар хотын захирагчийн албаны Баянхошуу дахь салбарын уулзалт болон өргөжиж, харилцан санал солилцов. Гэвч Захирагчийн албаны мэргэжилтэн маань дахин төлөвлөлттэй холбоотой иргэдийн асуултад огт хариулж чадахгүй байсан бөгөөд барилга хэзээ ашиглалтанд орох, Нийслэлээс төсөлд хамрагдсан газрын дэд бүтцийн асуудлыг шийдэж өгөх, иргэдийг байранд оруулах тухай нэг ч мэдээлэлгүй суусан юм.

Түүнчлэн иргэдийн асуусан асуултад “Бид барилгын ажлыг хурдлуулах талаар “Назу Проперти” ХХК-руу утсаар ярьдаг, та бүхний өгсөн өргөдөл гомдлыг цаг тухайд цааш нь өгдөг” хэмээх хоёрхон өгүүлбэрээс өөр хариу өгч чадахгүй байсан.

Улмаар “Нийтийн эрхийг хамгаалах холбоо” ТББ-ын хуульчдыг “Санаатайгаар Нийслэлийн ажлыг харлуулж байна, хэний захиалгаар явж байгаа юм” хэмээн ууралж, хашгичин, иргэдийг түлхэж, хуульчдыг хараасаар машиндаа сууж яваад одсон гэдгийг хэлэх нь зүйтэй. Эндээс төрийн ажил, тэр дундаа дахин төлөвлөлтийн барилгын явц, нийслэлээс иргэдэд хандаж буй хандлага тэр чигтээ харагдаж байлаа.

СХДын 10-р хорооны иргэн Ш.Ганболд

– НэхТа бүхэнтэй анх гэрээ хийхдээ юу гэж тохиролцсон бэ?

– Ш.Ганболд: Манайх 0.7 га газар 84 мкв байшинтай айл. Гэтэл “Назу Пропорти” ХХК-ын ажилчид иргэдтэй гэрээ хийхдээ мкв-ыг дутуу тооц гэж дээрээс тушаасан гээд л 84 мкв байшинг маань 49 мкв-аар тооцсон. Энэ жишээ ганцхан манайх дээр гараагүй. Хажуу хавирганы бүх айлуудын үнэлгээг хийхдээ байшингынх нь хэмжээг дутуу тооцож, иргэдтэй маш бага мкв-аар гэрээ хийсэн.

Мөн “Назу Пропорти” ХХК дахин төлөвлөлтөд хамрагдаж 3 талт гэрээгээ байгуулсан бүх айлуудын үл хөдлөх өмчлөлийн гэрчилгээг эх хувиар нь хураагаад авчихсан. Тэгээд нотариатаар батлуулж байна гээд бүх айлаас 50 мянган төгрөг хурааж авсан. Иргэдэд байсан ганц эд хөрөнгийг хурааж авч, газар дээрээс нь хөөж явуулчихаад байгуулсан гэрээгээ зөрчиж, хохироож байгаад гомдолтой байна.

– НэхГазраа чөлөөлсөн иргэдэд түрээсийн мөнгө гэж сард хэдийг өгч байна? Түрээсэнд хүрч байна уу?

– Ш.Ганболд: 120 айлын орон сууц барих 40 айлын газар чөлөөлөгдчихсөн байгаа. Газар чөлөөлсөн айлууддаа түрээсийн мөнгө гэж 150 мянган төгрөг өгч байгаа ч энэ нь хаанаа ч хүрэхгүй гэдэг ойлгомжтой. Өнөө цагт нийтийн байрны нэг өрөө ч 150 мянгаар төгрөгөөр олдохгүй. Манайх одоохондоо газраа чөлөөлөөгүй байгаа. Гэхдээ би ийм байдалд орохыг хүсэхгүй байна. 120 айлын орон сууц барих газар чөлөөлөгдчихсөн байгаа.

– НэхТөвийн шугам сүлжээ холбогдсон гэж байсан?

– Ш.Ганболд: Би ЦТБ-гаас асуухад бүх шугам сүлжээ ороход бэлэн гэсэн.  Харин төлбөр тооцоо бүгд тендерт шалгарсан “Назу Проперти” ХХК-аар дамждаг. Уг компани нь банкинд маш их хэмжээний өр, зээлтэй. Холбогдох газруудаас нь “Назу Пропорти” ХХК-ын данс руу мөнгө шилжүүллээ л бол банк автоматаар өрөнд нь суутгачихдаг. ЦТБ-гын хүмүүс ирж уулзахдаа “бид хийх ёстой бүх ажлаа хийж дуусгаад “Назу Проперти” ХХК-ыг шүүхэд өгнө” гэж байсан.  Ийм газар цаашдаа барилга барьж биднийг орон сууцтай болгоно гэдэгт би итгэхгүй байна. Шугам сүлжээгээ дутуу угсраад орхичихсон.

– НэхБарилгын явц одоо хэдэн хувьтай явж байна вэ?

– Ш.Ганболд: Таван давхар бетонон хавтан өрсөн. Өөр юу ч хийгдээгүй. Үүнийгээ бусад руу нялзаагаад байгаа. Сүүлдээ компани дампуурч байна ч гэж сонсогдох болсон.

СХДий 10-р хорооны иргэн С

– Иргэн С: Манай энэ хэсэгт 11 компани ирэх гэж байсан ч ихэнх нь газар хол байна гээд “Назу Проперти” ХХК л ирсэн. Эхлээд өөрийн хүчээр ажилласан юм шиг байгаа юм. Миний бодлоор энэ дахин төлөвлөлтийн коспаниудад төрийн туслалцаа хэрэгтэй юм шиг санагдаж байна. Э.Бат-үүл дарга баахан юм ярьчихаад хэрэгжилтэн дээр нь анхаарахгүй байгаа.

Гэхдээ бид одоо компаниас газрынхаа гэрчилгээг авмаар байгаа ч авлаа гээд дахиад л хугацаа алдана. Одоо энэ барилгыг хэн дуусгах юм бэ? Одоо бид энэ барилгаа бариулж дуусгах нь бидний зорилго болоод байна. Э.Бат-үүл дарга аа, биднийг битгий  талцуулж хагаралдуулаач. Бидний байрыг хурдан барьж өгөөч ээ л гэж хүсмээр байна.

Х.Маргад

Эх сурвалж: mgl21.mn

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …