Намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана

uih aaaa УИХ дахь намын бүлэг, Байнгын хороодын ажлын хэсэг хуралдана.
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “А” танхимд;
Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “Б” танхимд;
Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд.

ХОЁР. АЖЛЫН ХЭСГҮҮДИЙН ХУРАЛДААН:
7 дугаар сарын 01-ний Даваа гарагт:

Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “А” танхимд;
Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулиудын төслийг боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Б” танхимд;
Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 13.00 цагаас “В” танхимд;
“Оюу толгой” ХХК-ийн 2010-2012, 2013 оны 2 дугаар улирал хүртэл улсын төсвийн өмнө хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаа байдал, Монгол Улсын Засгийн газартай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ болон түүний хэрэгжилтийн байдалтай танилцаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 13.00 цагаас 334 тоот өрөөнд;
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг судлах үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Б” танхимд;
“Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 2012 оны илтгэлийг хэлэлцсэн тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “В” танхимд;

Жич:Улсын Их Хурлын Тамгын газар, Төсвийн байнгын хороо, Төсвийн мэргэжилтний холбоо ТББ-аас хамтран зохион байгуулах “Монгол Улсын төсвийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага“ сэдэвт эрдэм шинжилгээний хурал 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 14.00 цагаас “Г” танхимд.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …