Банкуудад 5.7 тэрбум ам.долларын торгууль ногдуулжээ

32_6161c78dd6dbb3b5439c2a648f4096c792034b02Гадаад валютын зах зээлд луйврын арга хэрэглэснийх нь төлөө дэлхийн хамгийн том таван банканд нийт 5.7 тэрбум ам.долларын торгууль ногдуулсан байна. Тэдгээрийн дөрөв нь буюу JP Morgan, Barclays, Citigroup болон RBS банкууд гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч, АНУ-ын эрүүгийн шийтгэлийг биелүүлэхээ мэдэгджээ. Харин тав дахь буюу UBS банк үнэлгээний хүүгийн ханшид залилан хийсэн хэрэгт мөн буруутгагдаж болзошгүй байгааг эх сурвалж мэдэгдсэн юм. Өнгөрөгч 11 дүгээр сард АНУ, Их Британи болон Швейцарийн хууль сахиулагчдад бусад банкуудын нэгэн адил шалгуулах ажиллагаанд хамрагдаагүй Barclays банкад 2.4 тэрбум долларын торгууль оноожээ. Түүнчлэн Barclays нь уг ажиллагааны хүрээнд найман ажилтнаа ажлаас халсан аж.

АНУ-ын ерөнхий прокурор Лоретта Линч мэдэгдэхдээ, 2007 оноос хойш таван жилийн турш бараг өдөр болгон валют арилжаалагчид ханшийг гуйвуулахаар хувийн электрон чат өрөөг ашиглаж ирснийг хэлсэн юм. Эдгээр банкуудын хууль бус уг ажиллагаа нь дэлхий дээр тоо томшгүй олон худалдан авагч, хөрөнгө оруулагч, байгууллагыг хохироосон байна.

Б.Болормаа

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …