Японы эдийн засаг хурдацтай сайжирч байна

32_7cd478572e1bdafd80420a4caed81d88d6d5b396Энэ оны 1-3 дугаар сарын хооронд Японы эдийн засгийн өсөлт илүү хурдацтай болсон талаар мэргэжилтнүүд мэдэгджээ. Ингэснээр тус улсад эдийн засгийн нөхцөл байдал сайжирч, өнгөрсөн оны уналтаас гарч байгаагийн илрэл гэж ажиглагчид тайлбарлаж байгаа юм.

Өмнөх улиралтай харьцуулахад сүүлийн улирлын байдлаар Японы эдийн засаг 0.6 хувиар өссөн ба хоёр дахь улиралдаа дараалан өсөлт үзүүлсэн байна. Эдийн засгийн өсөлтийн дүн ажиглагчдын таамаглаж байсан 0.4 хувиас өндөр дүнтэй гарсан юм. Түүнчлэн жилд хөрвүүлсэн дүнгээр мөн хугацаан дахь эдийн засгийн өсөлт 2.4 хувьтай болсноор мөн л ажиглагчдын таамагласан 1.5 хувиас өндөр дүнтэй гарсан аж.

Ерөнхийдөө энэ оны эхний улиралд эдийн засгийн өсөлт маш эерэг үр дүнтэй гарсан гэдгийг ажиглагчид онцолж байгаа юм. Ингэснээр Япон улс өнгөрсөн оны дөрөв дэх улиралд эдийн засгийн уналтаас гарч эхэлсэн гэсэн үг.

Б.Болормаа

Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …