Өнгөрсөн сард Лондонгийн үнэт эдлэлийн гудамжнаас их хэмжээний үнэт эдлэл хулгайлсан 8 дээрэмчинийг баривчиллаа. Сэжигтнүүд 48-76 насны хүмүүс байсан ба тэднийг өнгөрөгч лхагва гаригт Метрополитаны цагдаа нар илрүүлсэн байна. Дээрэмд нийт есөн хүн оролцсон гэж мэдэгдсэн бөгөөд үлдсэн сэжигтнийг эрэн сурвалжлаад байгаа юм. Дээрэмчид нийтдээ 200 сая фунт стерлинг буюу 300 сая долларын үнэ бүхий үнэт эдлэл хулгайлсан юм. Сэжигтнүүд байцаах шатанд явж байгаа ба удахгүй шүүх рүү шилжүүлэхээр бэлдэж байгаа гэнэ.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл
