Тавдугаар сарын эхээр зэвсэглэсэн хэдэн зуун хүмүүс үймээн дэгдээсний дараа Мексикийн эрх баригчид тус улсын Гуэрреро мужийн Чилапа хотод сураггүй алга болсон 15 орчим хүнийг эрэн сурвалжилж, хайж эхлээд байна. Сураггүй бологсдыг цагдаагийн аижлтнууд болон хэд хэдэн залуус авч явсан гэдгийг тэдний ар гэрийнхэн мэдэгджээ. Сүүлийн үед Чилапа нь газар нутгийг булаацалдсан хар тамхины өрсөлдөгч хоёр бүлэглэлийн хооронд өрнөсөн эмх замбараагүй явдлын улмаас ихээхэн хохирол амсаж буй хот юм. Орон нутгийн хэвлэлийнхний дамжуулснаар дээрх алга бологсдын тоо илүү олон байж болзошгүй гэнэ. Өнгөрсөн онд мөн Гуэрреро болон Игуала мужийн өөр хотод 43 оюутан оро сураггүй алга болж байсан билээ.
Чилапа хотод тавдугаар сарын 9-14-ний өдрийн хооронд зэвсэгтэй этгээдүүд үймээн дэгдээж, цагдаа нарын зэвсгийг хураан авч, Цагдаагийн газрын даргыг хүчээр хөөн явуулсан ноцтой хэрэг гарсан юм.
Одоогийн байдлаар тус хот дахь Лос Рожос болон Лос Ардиллос дүүрэг дэх дээрмийн бүлэглэлийнхний хооронд өрнөж буй хүчирхийлэл, үймээнийг зогсоохоор цагдаагийнхан нэмэлт хүч гарган ажиллаж байгаа аж. Бүлэглэлийнхэн цагдаа нарын зэвсгийг эргүүлэн өгсөн ч, хотын эрчүүдийг хулгайлан цуглуулж байгаа гэж зарим эх сурвалж мэдэгдсэн байна. Хулгайлагдсан эрчүүдийн ихэнх нь гучаас доош насныхан аж.
Б.Болормаа
эх сурвалж: undesten.mn