АНУ-ын технологийн тэргүүлэгч Hewlett-Packard компани Хятадын серверийн бизнес дэх 51 хувийн хувьцаагаа Tsinghua Holdings пүүст 2.3 тэрбум ам.доллараар худалдсан байна. Түүнчлэн энэхүү гэрээг байгуулснаар HP нь Хятадын Цинхуа их сургуулийн хөрөнгө оруулалттай буюу 4.5 тэрбум долларын өртөг бүхий “H3C” хамтарсан компанийг байгуулах аж. Дээрх шинэ хамтарсан компани нь компьютерийн сервер, санах төхөөрөмж болон технологийн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм. Цаашид тус компани нь 8,000 ажилтантай болох ба жилийн санхүүгийн орлого нь 3.1 тэрбум доллар байхаар төлөвлөж байгаа гэдгийг HP-ийн төлөөлөгч мэдэгджээ. “H3C” нь Tsinghua Holdings-ийн олон нийтийн өмнө худалдсан Unisplendor-ийн охин компани болох аж.
Б.Болормаа
эх сурвалж: undesten.mn