17 найз бүсгүйтэй Хятад эрийг баривчилжээ

32_ec2f4ae85a9220588688829e7fc164eb0121d69fНэгэн зэрэг 17 найз бүсгүйгээ хуурсан гэх хэрэгт буруутган Хятад эрийг баривчилсан байна. Өнгөрсөн сард Юньнан мужаа гаралтай дээрх эрийн 17 найз бүсгүй бусдынхаа талаар олж мэдсэнээр түүнийг эмнэлэгт хэвттэл нь зодсон тухай хэрэг тус улсын хэвлэлүүдээр цацагдаж байсан билээ. Тэрээр олон тооны эмэгтэйг хууран мэхэлж авсан нийт мөнгөний хэмжээ нь ийнхүү хэрэг үүсгэх нөхцөлд хүргэсэн учраас баривчлах арга хэмжээ авсан тухай Өмнөд Хятадын “Morning Post” сонинд бичжээ. Түүнчлэн дээрх эмэгтэйчүүд “Өс хонзон авагчид” гэж онлайн чат бүлэг хүртэл үүсгэсэн аж. Бүсгүйчүүд уг чат бүлэгтээ бичиж байх явцдаа уг залуу нь сар бүр найз охидоосоо мөнгө гуйдаг тухай олж мэдэн, бусаддаа мэдэгджээ.

 

 

www.undesten.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …