Зөвлөгөө өгсөн бүх хүмүүст баярлалаа /Чин сэтгэлээсээ зөвөлгөө өгөөч/. Зарим хүн нь үнэхээр сэтгэлээсээ зөвлөгөө өгсөн байна. Тиймээ би нэг шийдэлд хүрвэл эргэлт буцалтгүй шийд гаргана гэж бодож байгаа. Зарим хүмүүс ч элдэв дээдээр үлбэгэр сулбагараар хараасан л байна гэхдээ энэ бүхнээс авахаа аваад, хаяхаа хаях ухаан надад бий.
Харин тэр зарим хүүхнүүд бэр гуйхыг хүлээдэг юмуу гэсэнд хариулахад нижгэр том хурим хийж чаддаггүй юмаа гэхэд эмэгтэй хүнийг гуйж авах нь хамгийн чухал шүү. Эрэгтэй хүмүүсийн хувьд бол төдийлөн их хамаатай биш байх л даа. Охиноо өгч байгаа тэр айлдаа ч, бэр болж байгаа хүндээ ч хүндэтгэл үзүүлж байгаа зүйл биздээ.
Би анхнаасаа л хэлдэг байсан манай гэрт очиё гэхэд нь намайг ир гэж уриагүй гээд очдоггүй байсан, албан ёсоор гуйхгуй бол хүүхдийг нь төрүүлэхгүй гэж хэдэн жил гүрийж явсан, тэгээд 28 хүрч байж жирэмсэн болоод би одоо ч найдвартай гуйх байлгүй гэж бодож намайг төрөхөөс өмнө гуйхгуй юмуу гээд л хэлдэг байсан. Одоо бодоод байхад энэ хүн хэлээд байхад санаачлага гаргахгүй байсан юм чинь гуйж авах дургүй л байсан юм байлгүй дээ.
Гэрлэлтээ батлуулахад ч гэсэн надтай гэрлээч гэж гуйж байгаагүй юмаа батлуулаад 6 жил болж байхад одоо болтол надад бөгж ч авч өгөөгүй. Заримдаа хүүхэд нөхөртэй гэчихээд гартаа зүүх олигтой бөгжгүй гэдгээсээ санаа зовох үе ч байдаг.
Эх сурвалж: http://www.cekc.mn/