Бид бүхэн дэлхийн тэргүүлэгч гүрний төр засгийн удирдагчдыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр албаны дүр төрх, төрийн уулзалт арга хэмжээ гээд нэгэн хэвийн өнцгөөс л хардаг. Улс орныхоо өмнө өндөр үүрэг хариуцлага хүлээсэн тэднийг заримдаа бидэнтэй адил нэгэн гэдгийг ч мартах тохиолдол бий.
Тэгвэл Италийн уран бүтээлч Кристина Гуггери удирдагчдыг ариун цэврийн өрөөнд суусан байдалтайгаар дүрсэлжээ. Магадгүй бидний хэн нь ч чухал царайтай дэлхийн удирдагчдыг ийм байдалтайгаар төсөөлж байгаагүй биз. Цахим ертөнцийн зарим хэрэглэгчид эдгээр зургийг өдөөн хатгасан, үл хүндэтгэсэн хэмээн шүүмлээд амжжээ. Гэхдээ л тэд бидэнтэй адил хүн шүү дээ. Тэгэхээр тэд ариун цэврийн өрөө хэрэглэдэг л байж таарна.
эх сурвалж: eagle.mn