Байгаль орчны сэтгүүлзүй 2015 шилдэг бүтээлийн уралдаан эхэллээ

11416741_1010041712342179_1041448993_o2014 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болсон Байгаль орчны сэтгүүлзүйн шилдэг бүтээлийн уралдааныг Хэвлэлийн хүрээлэн дахь байгаль орчны сэтгүүлчдийн “Ногоон дэлхий” клуб болон “Англо Американ” компани хамтран зохион байгуулаад хоёр дахь жилийнхээ нүүрийг үзээд байна. Тэгвэл энэ удаад тус тэмцээний чанар, шагналын сан болон шалгуурт өөрчлөлт орж урьд жилийнхээсээ сайжирсан түвшинд зохион байгуулахаар болсон  гэдгийг өнөөдөр буюу 2015 оны 06 сарын 11-ны өдөр хэвлэлийн хүрээлэнд болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн юм. Тус хуралд Хэвлэлийн хүрээлэнгийн судалгааны албаны дарга Г.Гүнжидмаа, Англо Американ компанийн Монгол дахь салбарын ерөнхийлөгч, суурин төлөөлөгч доктор Грэйм Ханкок нар оролцож энэхүү уралдааны талаарх мэдээллийг сэтгүүлчдэд хүргэсэн бөгөөд энэ өдрөөс эхлэн уралдаан эхэлснийг албан ёсоор мэдэгдсэн юм. “Байгаль орчны сэдвээр бүтээл туурьвидаг сэтгүүлзүйн аль ч салбарын ажилтнуудад энэхүү тэмцээн нь нээлттэйгээс гадна хөдөө орон нутгийн сэтгүүлчид ч мөн өөрсдийн бүтээлээрээ оролцох боломжтой болсноороо давуу талтай юм” хэмээн Г.Гүнжидмаа өгүүллээ. Энэ удаагийн уралдаанд дөрвөн төрлийн бүтээлээр оролцох боломжтой. Үүнд: Орон нутгийн сэтгүүлчдийн бүтээл, Тв болон радио бүтээл, Хэвлэмэл, сайтын бүтээл, Гэрэл зургийн бүтээл гэсэн төрлүүд багтаж байгаа юм байна. Үүнээс гадна шагналын сан нь урьд жилийнхээс хавьгүй өндөр болсоноос гадна 2015 оны 10 сарын 30-ны өдрийг дуустал бүтээлийг “Ногоон дэлхий” клуб хүлээн авах тул оролцогч хүмүүс маань бүтээлийнхээ чанар, асуудал, түүнээс гарах арга замыг шаардлагын дагуу хийж гүйцэтгэхэд хугацаа хангалттай байгаа гэдгийг тус хурлын үеэр мэдэгдсэн юм.

11251205_1010014052344945_3353991718228026474_n

Ч.Мандахнар

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …