Ээж эхнэр хоёр чинь таарахгүй бол яах вэ?

       Ээж эхнэр хоёр чинь таарахгүй байгаа бол эхнэрийнхээ талд ор, эсвэл сал.

download

Надад үзүүлж байсан нэг эрэгтэйн яриагаар жишээ татъя. “Залуучууд хөгшчүүдтэй таарахдаа муу гэдгийг би мэддэг байсан. Гэхдээ тэр нь миний гэрт болох юм чинээ бодоогүй явсан.

Ээж маань намайг эхнэр авбал эхний жилдээ, тусдаа гарах хүртэл чинь авгайд чинь туслана гэж ярьдаг байлаа. Үнэхээр ч эхнэр авсны дараа ээж тусалж эхэлсэн.

Бүх юм сайхан болж байгаа юм шиг л санагдаж байлаа. Гэхдээ зөвхөн надад тэгэж санагдаж байсан гэвэл илүү оновчтой болох байх. Ээж маань гол төлөв заавар, зөвлөгөө өгөх байдлаар “туслах” болж, эхнэр маань гэр орны хамаг хар бор ажлыг нугалдаг болчихлоо. Эхнэр маань тэр үед амралттай байсан бол болохоор бүгдийг амжуулаад л байдаг байсан. Дашрамд хэлэхэд эхнэр маань гэр орны ажлыг нэг их түүртэйлгүйгээр хийдгээрээ ээжээс ялгаатай байсан юм. Тэгээд эхнэр маань ч юм хэлэхгүй, би юм анзаарахгүй яваад л байлаа.

Тэгэж байтал эхнэрийн амралт нь дуусч ажилдаа орлоо. Хэсэг хугацааны дараа эхнэрийгээ үе үе огцом уурладаг болчихсон байхыг анзаараад их гайхлаа. Учир нь суухаасаа өмнө би нэлээд урт хугацаанд араас нь гүйж байх үед удаа уурлах нь бүү хэл муухай үг хэлж байхыг нь сонсож байгаагүй юм. Би ээжийн гаргаж байгаа шударга бус байдлыг анзаарч байсан ч эхнэртээ тэвчихийг зөвлөдөг байсан. Харин одоо бол ийм байдлыг тэвчих боломжгүй байсан гэдгийг нь сайн ойлгож байна. Учир нь ээж дуугаа өндөрсгөлгүй хэлсэн ч гэсэн тэр өөлсөн, заасан үг нь эхнэрийн маань хувьд, дотоод ухамсрын түвшинд нь доромжилсон, даапаалсан аястай сонсогддог байсан гэдгийг нь би одоо ойлгож байгаа.

Үүнээс гадна гэр орны ажлаас бусад салбарт ч гэлээ ээж маань миний эхнэрийн гүйцэтгэх ёстой зүйлсийг хийж, эхнэрийг маань шахах гэдэг болсон. Жишээлэхэд, манайд зочид ирэхэд ээж тэдэнтэй яриа дэлгэж, тухлан суугаад харин эхнэр маань хоол цай бэлдэх гэж галын өрөөнд зогсдог болж таарсан. Кино үзэхээр явах болохоор эхнэр, ээж хоёр намайг сугадаж явах боловч өөдөөс хүн ирэхээр ээж биш харин эхнэр маань гараа тавьдаг байсан. Тэгээд би ээждээ сугдуулчихаад явж байдаг байлаа. Харин одоо бол би ээжид маань эхнэр бид хоёртой хамт кино үзэх ямар ч шаардлага байгаагүй гэдгийг сайн ойлгож байна. Яах вэ үнэхээр явах болсон бол би сугадуулаад явах ямар ч шаардлагагүй байсан л байхгүй юу. Хүүхдүүд маань том болсон хойно л би энэ бүхнийг ойлгож авлаа. Мэдээж тэр бүхэн тун ч эвгүй, доромжлол байсан байж таараа, эхнэрийн маань хувьд.

Тэр үед л эхнэрийнхээ талд орж байдаггүй гэж одоо боддог юм. Тэгвэл бидний харьцаанд ядаж л элдэв хэрүүл бага байх байсан биз. Гэтэл би гэдэг хүн тухайн үедээ тэр хоёрыгоо эвлэрүүлэх гэж оролддог байсан. Ээжид болохоор таны зөв гээд, эхнэр болохоор чиний зөв юм чинь тэсч бай гээд. Ээжид болохоор эхнэрээс хамаагүй амттай хоол хийдэг гээд, эхнэрт болохоор хоол чинь ээжийнхээс хамаагүй амттай гээд л… Гэхдээ ний нуугүй хэлэх юм бол эхнэрийн хийсэн хоол надад илүү таалагддаг байсан ч би ээжийгээ гомдоомооргүй байсан юм. Ингэж хоёр нүүр гарган удах боломжгүй, эрт оройгүй баригдах л байсан.

Тэгээд нэг орой хоол хийх болов. Би котлетний мах бөөрөнхийлж, эхнэр шарахаар боллоо. Тэгсэн чинь ээж гэнэт “Алив, би котлет шарсан нь дээр байх. Чи чинь намайг котлет илүү сайн шардаг гэж хэлсэн шдээ” гээд хэлчихдэг байгаа. Үүний дараа юу болсныг ярьмааргүй байна. Ямар ч байсан тэр орой котлетоо би ганцаараа шарсан юм даг.

Ингээд нэг жил ээжтэй хамт амьдарсны дараа би байсхийгээд л хөдөлдөг даралт ихсэх өвчтэй болсон юм. Харин аз болж жилийн дараа би байр авч эхнэр бид хоёр тусдаа амьдрахаар болсон юм. Тусдаа амьдрахгүй л юм бол эхнэр авах ч хэрэггүй байж гэж одоо бодогддог юм.

Одоо бол ээжтэй хамт өнгөрүүлсэн тэр нэг жил ёстой там шиг санагддаг. Хэрэв ахиад жаахан л удсан бол эхнэр бид хоёр нэг нэгэндээ хэчнээн хайртай байгаа нь хамаагүй салах байсан биз.

Одоо хүү маань авгай авсан. Авснаас нь хойш бид нэг ч өдөр хамт байгаагүй юм”.

Дахиад давтаж хэлэхэд: Ээж эхнэр хоёр чинь таарахгүй байгаа бол эхнэрийнхээ талд ор, эсвэл сал.

М.Е.Литвакийн “Эр бэлгийн эсийн зарчим” номноос.

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …