ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин залуухан бүсгүй Наталья Поклонскаяд генерал цол олгожээ. Прокуророор ажиллаж байсан залуухан, царайлаг Натальяг генерал болсноос хойш хэвлэлийнхэн анхаарлдаа авсан байна. Мөн түүний зурагтай бэлэг дурсгалын зүйлс ч хэдийнэ худалдаанд гараад эхэлжээ. 2014 онд Крымын прокуророор томилогдсон Наталья Поклонская хурандаа цолтой ажиллаж байсан юм. Ингээд Ерөнхий прокурор болоход нь В.Путин генерал цол олгох зэрэглэл гэж үзээд ийнхүү олгосон аж.
Натальягийн хувьд ийм залуудаа генерал цол авсан тэр дундаа бүсгүй хүний хувьд анхны тохиолдол аж.
ЭХ СУРВАЛЖ : TIMES.MN