Тэйлор Свифт тусламжийн гараа сунгав

001a5a69d24d0d31bigДуучин Тэйлор Свифт уран бүтээлээрээ алдартай төдийгүй өгөөмөр нэгэн гэдгээрээ зартай. Тэрбээр хэн хүний гуйлтад аль болох хариу өгч, туслахыг хичээдэг хүн. Олон сая долларын хөрөнгөтэй Тэйлор бүсгүй түүнээсээ тусламж шаардлагатай хүмүүст харамгүй өгдөг билээ. Саяхны нэг өдөр ээлжит тусламжаа үзүүлжээ. Түүний туслалцаа Техас мужийн нэгэн гал сөнөөгчид хэрэг болов.

Гал сөнөөгч Аарон Ван Райпер ажил дээрээ байтал түүний утас руу зам тээврийн ослын тухай мэдээлэл иржээ. Мань хүн хэргийн газар дээр очтол ослын үеэр түүний гэр бүл хохирсон болохыг олж мэдэв. Аароны эхнэр, хүү хоёр эмнэлэгт хүргэгджээ. Хүү нь эмнэлгээс гарсан бол эхнэр нь эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа аж.

Тэдний гэр бүлийн нэг найз тусламж үзүүлэхээр шийдэн цахим сүлжээнд флэш-моб зохион байгуулжээ. Түүндээ тэрбээр эмэгтэйн эмчилгээнд шаардлагатай байгаа мөнгийг сайхан сэтгэлт хүмүүсээс хандивлахыг хүссэн байна. Гэтэл дуучин Тэйлор Свифтээс 15 мянган долларын чек ирсэн аж. Нэг долоо хоногийн дотор 100 гаруй мянган доллар цугларчээ.

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …