Налайхын Захирагчийн сонгуулийн ирц 23 хувьтай байна

11401481_942264472461361_8403286075105273956_nНийслэлийн  ИТХ-ын шийдвэрээр Налайх, Багануур дүүргийг Нийслэлийн дагуул хот болгох шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан дээрх хоёр дүүрэгт Хотын захирагчин сонгуулийг явуулахаар болсон. Тэгвэл өнөөдөр  Налайх хотын Захирагчийг сонгох сонгууль  болж байна.

Тус  дүүрэг нь  34000 орчим иргэдтэй  бөгөөд үүнээс 20263  орчим иргэн сонгуулийн насанд хүрсэн  иргэд юм байна. Налайх хотын захирагчид  8  нэр дэвшигч өрсөлдө байгаа бөгөөд сонгуулийн санал  хураах ажиллагаа албан   мэдээллээр  14 цагийн   байдлаар  нэрсийн жагсаалтанд бүртгэгдсэн нийт сонгогчдын  23.3 хувь буюу 4751 сонгогч  саналаа өгсөн байна.  11400968_942264449128030_1649446640916695858_n

Сонгуулийн ирц харьцангуй сул байгаа  тул Налахй дүүргийн иргэд сонгогчид та бүхнийг Хотын захирагчийн сонгуульдаа идэвхтэй оролцон саналаа өгөхийг уриалж байна.

18:00, 21:00  цагуудад сонсгогчдын ирцийн талаарх мэдээллийг шргэлжлүүлэн   хүргэх болно.

Ugluu-logo207

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …