Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг бэлтгэх ажлын хэсэг байгуулав

tangaragaaaaaa  Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр захирамж гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Цахиагийн Элбэгдоржийн тангараг өргөх ёслол, хүндэтгэлийн ажиллагааны бэлтгэлийг хангаж, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа.Уг ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж, нарийн бичгийн даргаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, гишүүдэд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж, УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга С.Бямбацогт, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Цагдаагийн ерөнхий газрын дарга Б.Билэгт, Төрийн ёслолын албаны дарга Ж.Сэрээжав, Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын дарга Д.Нямжав, УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Энхтуяа, Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга Ш.Болорсүх, Кибер аюулгүй байдлын газрын дарга П.Баттөр нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 

Оруулсан огноо: 2013-07-04| Уншсан: 7

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …