Жоселин Вильденштейн бол гоо сайхны хагалгааны золиос болсон од гэдгийг хүн бүр андахгүй. Маш олон хагалгаа хийлгэж өөрийгөө хуванцар хүүхэлдэй шиг болгосон тэрээр эцэст нь үнэхээр цочмоор муухай царайтай болсон билээ. Өдгөө 48 настай тэрээр Лойд Клейн гэх залуутай болзож эхэлсэн байна. Муур эмэгтэй хочит Жоселийн өөрийн нүүрэндээ мэс засал хийлгэх муур шиг төрхтэй болохын тулд 4,5 сая доллар зарцуулсан аж. Гэтэл хагалгаа эцэст нь түүнийг хүссэн төрхөнд нь оруулж чадаагүйгээр барахгүй түүний нөхөр Алек Вильденштейн нь түүнээс айн салахаар шийдсэн байна. Нөхрөөсөө салахдаа нөхөн төлбөр болгон 2,5 миллиард доллар авсан ба 13 жил хамт амьдарсан хэмээн 100 сая доллар нэхэмжилэн авч чаджээ. Сүүлийн таван жилд тэрээр ботокс тариа хийлгэж байгаа юм. Харин саяханаас Канадын загвар зохион бүтээгч Лойд Клейнтэй болзож эхэлсэн ба түүний хувьд гадаад үзэмж тийм ч чухал биш бололтой.
Б.Нарангэрэл