Өглөөний цайгаа уух 9 шалтгаан

Өглөөний цайгаа өөртөө, өдрийн ундаа найздаа, оройн хоолоо дайсандаа гэдэг үг байдаг даа. Тиймээс өглөө хичээлдээ ч явахдаа, ажилдаа ч гарахдаа цайгаа уух хэрэгтэй. Гэсэн хэдий ч бид цайгаа уулгүй гарах үе зөндөө байдаг нь харамсалтай. Тэгвэл яагаад өглөө цайгаа алгасалгүй ууж байх талаар  зөвлөж байна.
1. Шөнө 8-9 цагийн турш:
Шөнө 8-9 цагийн турш бидний ходоод өлссөн байдаг болохоор өглөө нэг ёсны шим тэжээлээр “сэрээх” хэрэгтэй. Бид унтаж байсан ч бидний ходоод шөнөжин ажиллаад өглөө хоол нэхэх болно.
2. Өглөө хоол идэх нь өдрийн турш зөв хооллолтын суурь болж өгдөг:
Өглөөний цайгаа ууснаар өдрийн хоол болох үеэр өлссөн чоно шиг нэгэн зэрэг их хоол идэхгүй байх.
7bdca715-1c4a-4086-9cc1-f82f74c4e742
3. Үүнээс гадна өглөөний цайгаа алгассан хүн:
Үүнээс гадна өглөөний цайгаа алгассан хүн анхааралгүй байж ажлын үр дүн нь буурна. Энэ шинжлэх ухаанаар батлагдсан баримт шүү.
4. Өглөөний цай ууснаар сайхан бие галбиртай болох болно:
Өглөөний цайгаа ууж сурсан хүмүүс илүүдэл жин болон зүрх судасны өвчнөөр өвчлөх нь харьцангүй бага байдаг.
5. Өглөө сүү уух нь хамгийн тохиромжтой цаг:
Тэглээ ч ажил, сургууль дээр өдрийн цагаар сүү уух нь ховор л байх. Сүү өөрөө кальци -аар баялаг болохоор ясны сийрэгжилтээс хамгаалдаг.
6. Өглөө олон төрлийн хүнс хэрэглэж болно:
Хэрвээ өдөр нь ажил, сургуулийн цайны газрын хоолоор хооллодог бол орой нь хэдээс хаана юу идэх нь тодорхой биш байдаг. Харин өглөө бид өөрсдийн амьдралын хэв маяг болон хэр эрт сэрснээсээ шалтгаалан дуртай хүнсээ хэрэглэж болно.
Bacon-and-Egg-Breakfast
7. Жимс идэх хамгийн тохиромжтой цаг:
Яагаад гэвэл жимс бидний бие организмыг глюкозын доозоор хангаж оюун ухаан сэргэлэн цовоо байна. Бас л шинжлэх ухааны баримт болохоор маргах аргагүй
8. Хоолоо сойж байгаа хүмүүст хамгийн сайн жор нь:
Өдөр их иддэг бол өглөөний цай ууснаар өдөр идэх хоолны хэмжээгээ багасгаж хажуугаар нь жимс, сүү, тараг хэрэглэж өдрийн турш сэргэлэн, эрч хүчээр дүүрэн байгаарай.
9.Өглөө ямар хоол идэхээ та л шийд:
Тухайн өдрийн сэтгэл санааны байдал, цаг хугацаанаас хамаараад та өөрөө ямар хүнс хэрэглэхээ шийдсэнээр өдрийг хүссэнээрээ эхлүүлж болно.
Өглөө 10-15 минутаар эрт сэрээд цай бэлдээд уух хэцүү биш биздээ. Тиймээс маргаашнаас эхлээд ядаж хэдэн талх цайтай уугаад гэрээсээ гарахыг хичээгээрэй хонгорхон минь. Эцэст нь хэлэхэд өглөөний цайгаа ууснаар өдрийг сайхан эхлүүлэх болно гэдгийг битгий мартаарай.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

ДЭМБ-аас зөвлөж буй дархлаа дэмжих хүнснүүд

Цар тахлын үед сэтгэл тайван байх, унтаж амрах, шим тэжээлтэй хүнс хэрэглэснээр дархлаа дэмжигдэж, халдварын …