Крис Пратт хамгийн дур булаам кино оддын нэг хэвээр байна. Ашиг орлогоороо тэргүүлж, амжилттай байгаа “Jurassic World” киноны амьтан сургагчийн дүрээрээ өөрийн нэр хүндийг бататгасан жүжигчин залуу өнгөрөгч амралтын өдөр эмнэлэгт эмчлүүлж буй хүүхдүүдийг эргэж очжээ.
36 настай Пратт хүүхдүүдтэй тоглож наадан, хэсэг хугацаанд хөгжилдсөн байна. Тэрээр орон нутгийн эмнэлэгт ийнхүү зочлохдоо хүүхдүүдэд кинон дээр үзүүлдэг велокираптор сургах үзүүлбэрээсээ сонирхуулжээ. Крис Праттын хувьд энэ нь анхны тохиолдол биш юм.
Өнгөрсөн оны долдугаар сард тэрээр мөн л хүүхдийн эмнэлэгт зочилж, “Guardians of the Galaxy” киноны хувцсаа сонирхуулж, хүүхдүүдтэй хөгжилдөж байсан удаатай. Пратт Superbowl-ийн бүсээ “Avengers” киноны од Крис Эванст алдсаныхаа дараа буюу хоёрдугаар сард өөрийн “Star-Lord” дүрийн хувцсыг Бостоны хүүхдийн эмнэлэгт хандивлаж байсан юм.
Эх сурвалж: www.undesten.mn