«Титаник», «Аватар» киноны хөгжмийн зохиолч ослоор өөд болжээ

244x323_0_39276716e0299b23e9ff540f2dd82623@244x323_0xd42ee430_4105153391435075052«Титаник», «Аватар», «Каспер», «Жуманжи», «Трой», «Зорро» болон бусад олон киноны хөгжмийг зохион, үхэшгүй мөнхийн хитүүдээрээ алдаршсан нэрт хөгжмийн зохиолч Жеймс Хорнер ослоор нас баржээ. The Hollywood Reporter-д мэдээлснээр, Калифорни мужид онгоц осолдох үеэр алдарт хөгжмийн зохиолч амь эрсэдсэн байна.

Уг эмгэнэлт явдал энэ сарын 22-ны өдөр тохиолдсон бөгөөд ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа билээ. Харин эх сурвалжуудын мэдээлэлд дурдсанаас харахад, Хорнер бага оврын онгоцоо өөрөө жолоодож явсан бөгөөд Санта-Барбара хотоос 100 км орчим зайд онгоц сүйрсэн аж.

Тэрээр 1998 онд гарсан “Титаник” киноны уран бүтээлээрээ  ихэд алдаршсан бөгөөд тухайн үед “Уянгын киноны шилдэг хөгжим”, “Киноны шилдэг дуу” гэсэн хоёр төрлөөр Оскарын шагнал хүртэж байсан билээ.

эх сурвалж: zone.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …