Уитни Хьюстоны охин эмчилгээгүй болжээ

ebd62804e2e22410bigДуучин Уитни Хьюстоны охин Блбби Кристина Браунд дахин эмчилгээ хийх шаардлагагүй болжээ. Тиймээс түүнийг эмнэлгээс гаргаж, эмчилгээгүй өвчтөнүүдийг хэвтүүлдэг Хоспис төв рүү шилжүүлэхээр болсон байна.

Энэ талаар нагац эгч Пэт Хьюстон мэдээлсэн байна. Тэрбээр “Бобби Кристинад одоо эмчилгээ хийх шаардлагагүй болсон гэж эмч нар хэлсэн. Түүний тархи нь хэтэрхий их гэмтсэн байна. Өнгөрсөн хугацаанд тусалж дэмжиж байсан бүх хүнд талархал илэрхийлье. Одоо тэр минь бурхны гарт байна” гэжээ.

Бобби Кристина нь энэ оны нэгдүгээр сард гэртээ ухаан алдсан байдалтайгаар олдсон бөгөөд түүнээс хойш гурван сар гаруйн турш ухаангүй байсан юм. Дөрөвдүгээр сард тэрбээр комоос гарсан ч тархи нь хэтэрхий их гэмтсэнээс биеийн байдал нь улам муудсаар байгаа ажээ.

Эх сурвалж: www.mminfo.mn

Х.Сайхан

Санал болгох мэдээ

Монголд Барселона клуб хүүхдийн академи байгуулна

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Испанийн алдарт Барселона клубын (FC Barcelona) Ерөнхийлөгч Жоан …