Холливудын алдарт жүжигчин Арнольд Шварценеггерийн хүү Патрик “Midnight Sun” хэмээх киноны гол дүрийг бүтээхээр болжээ. Энэ нь 2006 онд гарсан японы уран бүтээлээс сэдэвлэсэн аж.
Уг кинонд Disney телесувгийн од асан жүжигчин бүсгүй Белла Торн түүний хамтрагчаар тоглох бөгөөд 2015 оны 9-р сард зураг авалтаа эхлэх бололтой.
Киноны гол агуулга нь маш ховор өвчнөөр шаналж буй 17 настай бүсгүйн тухай өгүүлэх бөгөөд өчүүхэн төдий ч нарны гэрэл түүний хувьд үхлийн аюултай учраас зөвхөн шөнөөр л гэрээсээ гарна. Харин түүний амьдралд нэгэн залуу орж ирснээр бүх зүйл өөрчлөгдөхөд хүрнэ.
Киноны найруулагчаар клипийн мэргэжилтэн гэгддэг Скотт Спир томилогдсон аж.
21 настай Патрик Шварценеггер одоогийн байдлаар “Нөөц тоглогчид” /2006/, “Гацсан хайр” /2012/, “Нэг ангийнхан” /2013/ гэсэн гурван киноны туслах дүр бүтээгээд байгаа билээ.
Д.Мөрөн
www.zone.mn