Европын телевизүүдийн дунд зохиодог “Евровидение” уралдааны ялагч болж “Болор микрофон” хүртсэн австрийн дуучин, сахалтай бүсгүй Кончита Вурст хэмээн нэршсэн Томас Нойвирт Австрийн “Rolling Stone” сэтгүүлийн шинэ дугаарын нүүрийг чимсэн байна.
Тэрээр хагас нүцгэн зургаараа сэтгүүлийн нүүр чимсэн ба сэтгүүлийн шинэ дугаар ирэх сард гарах нь.
” Дэлхийн хөгжмийн сэтгүүлийн нүүрэн дээр гарах нь нэр төрийн хэрэг юм” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичиж нийтэлжээ. Ингээд та бүхэндээ сахалтай бүсгүйн сэтгүүлийн шинэхэн зургаас сонирхуулая.