“Хөгжил-Хүн” клубын гишүүн, “Гүүмэл” компанийн захирал Ц.Эрдэнэбаттай ярилцлаа.
-Та өөрийгөө танилцуулахгүй юу. Аль нутгийн хүн бэ?
Намайг Цэнддоржийн Эрдэнэбат гэдэг. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын уугуул. Хэрэглээний математикч мэргэжилтэй. Хувиараа бизнес эрхлэгч. Программ хангамж, технологийн чиглэлийн “Гүүмэл” ХХК-ийг үүсгэн байгуулан захирлаар нь ажиллаж байна.
-Та хаана ямар сургууль дүүргэсэн бэ. Таныг төрийн албанд ажиллаж байсан гэж сонссон?
Тиймээ би МУИС-ын Математик Компьютерийн Сургуулийг 1997 онд төгссөн. Төгсөөд сургуульдаа МКС-ын Программ хангамжийн тэнхимд 3 жил багшилсан. Энэ хугацаанд МУИС-ын магистрантурт суралцаж Компьютерийн шинжлэх ухааны мастерийн зэрэг хамгаалсан. Дараа нь 1999-2008 онд нийт 9 жил УИХ-ын Тамгын газарт программ зохиогч, вебмастер, сүлжээний инженер, админ зэрэг албан тушаалууд дээр ажиллажээ. Ингээд бодоход би төрд 12 жил алба хашсан. Дараа нь 2008-2010 онд АНУ-ын Лос Анжелес хотын ДеВрай Их Сургуульд Мэдээллийн Технологийн чиглэлээр мастерийн зэрэг хамгаалсан. Тэндээ хэсэг хугацаанд ажиллаж байгаад 2011 онд эх орондоо ирсэн дээ. Түүнээс хойш хувийн компани байгуулан ажиллаж байна.
-Монголын залуучуудын боловсрол гадаадын залуустай харьцуулбал ямар хэмжээнд байна вэ?
Монголын залуучуудын боловсрол аль ч улсын залуустай харьцуулахад гологдохооргүй бүүр зарим талаараа ч илүү гэж хэлж болно шүү. Ялангуяа манай академик талын мэдлэгийн түвшин маш сайн юм байна лээ. Харин мэдсэн сурсан юмаа хэрэг болгож ашиглахдаа тааруу, өөрийгөө үнэлэх, илэрхийлэх тал дээр бол маруухан гэж хэлж болно. Гадны залуус туулайн чинээ мэдлэгээ уул болгон ярьж, ашиглаж чаддаг бол манай залуус уулын чинээ мэдлэгээ туулай шиг л илэрхийлдэг гэсэн үг. Энэ л бидний сул тал даа. Үүнийгээ засчихвал Монгол залуус хаана ч гологдохгүй. Сүүлийн үеийн залуус харин энэ тал дээр маний үеийг бодвол хавьгүй дээр болж байна лээ. Энэ маш сайн зүйл. Гэвч мэдлэг хуримтлуулах нөгөө талаа орхигдуулж огт болохгүй.
-Монголд ирээд таны нүдээр харахад ямар асуудлууд тулгамдаж байгаа гэж харж байна?
Монголд ер нь тулгамдаагүй асуудал гэж байгаа юм уу. Бүх асуудал нь л тулчихсан, тулгамдчихсан л байна шүү дээ. Болж бүтэж байгаа юм их л ховор харагдах юм. Гэхдээ би Монголоос тэгтлээ удаан холдоогүй болохоор энэ асуудлууд надад шууд шок болж нөлөөлсөн юм байхгүй л дээ. Зүгээр л асуудлаа хамтдаа суугаад ярилцаж чаддаг. Түүнийгээ шийдэхийн тулд хамтдаа хөдөлмөрлөж чаддаг тийм улсад, тийм хүмүүсийн дунд ажиллаж амьдарч үзсэний хувьд харьцуулаад харахаар гол харлаад л байдаг юм. Бид яагаад чаддаггүй юм бэ? гэж …
-Ер нь та ямар учраас Монголоо зорьж ирсэн бэ?
Яах гэж явсан бэ? гэдгээс эхлэн хариулъя. Мэдээж өөрийгөө боловсруулж, хөгжүүлж сургуульд суралцах гэж явсан. Сургуульдаа сурсан, төгссөн. Өндөр хөгжилтэй нийгэмд ажиллаж амьдарч үзэх юмсан гэж явсан. Америкийн нийгэмд амьдарч үзлээ, тодорхой хэмжээнд амжилт гарган өндөр технологийн компанид нь ажиллаж үзлээ. Сайхан газар, сайхан компанид ажиллаад, сайн цалин аваад санаа зовох юмгүй амьдраад байж болох л юм билээ. Гэвч хүний нутаг бол хүний л нутаг шүү дээ. Тэнд чи хэн ч биш, хаанаас ирсэн нь мэдэгдэхгүй нэг чайниз нөхөр л харагдана шүү дээ. Дээрээс нутаг ус, аав ээж бодогдоно, санагдана. Уул ус, хөвч хангай, ой модоо зүүдлэнэ. Их хэцүүдээ. Би хар багаасаа монголдоо хэрэгтэй хүн болно гэж мөрөөддөг байсан. Харин одоо сурсан мэдсэн зүйлээрээ эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулъя гэж ирсэн. Дээрээс нь би жигтэйхэн эх оронч нөхөр. Монгол яагаад ингэж хөгжиж болдгүй юм бэ? гэсэн асуулт алхам тутам тулгараад байхаар сүүлдээ ер нь би энд юу хийгээд байгаа юм бэ, буцах ёстой юм биш үү, Монголоо хөгжүүлэх ёстой юм биш үү гэсэн бодол давамгайлаад нэг л өдөр бүгдийг хаяад хүрээд ирсэн дээ.
-Та Монголд юу хийхийг хүсэж байна вэ?
Монголд би өндөр технологийн компани босгож дэлхийн брэнд үйлдвэрлэхийг л хүсэж байна. Монгол чип технологийг хөгжүүлэхийг хүсэж байна, электрон хавтан үйлдвэрлэхийг хүсэж байна. Монголд батерэй үйлдвэрлэхийг хүсэж байна. Уг нь ийм боломж бий, ийм боломж байгаа гэдгийг нь харчихаад ирсэн санаатай юм шүү дээ.
-Та Монголд ирээд өөрийнхөө мэдлэг чадвар дээр сууриллан ямар ажил хийсэн бэ?
Дээр цухас дурдсанаар өндөр технологийн компанид ажиллаж байлаа гэсэн шүү дээ. Тэр ямар компани байсан бэ Augmented Reality гээд Монголоор бол Баяжуулсан бодит байдал гэж орчуулаад байгаа ийм чиглэлд үйл ажиллагаа явуулдаг энэ технологийг эзэмшдэг Total Immersion гэдэг компани юм. Энэ бол амьдралын бодит 3 хэмжээст орчинг компьютерийн хуурмаг 3 хэмжээст орчинтой холин хооронд нь ойлголцуулж програмчлах технологи юм. Ухаандаа жишээ хэлэхэд бид зөгнөлт кинон дээр хардаг шүү дээ. Таны хажууд компьютерийн 3 хэмжээст дүрс гарч ирээд таньтай харьцаад, яриад байдаг. Та даалгавар өгөөд нөгөөх нь даалгаврыг тань биелүүлээд л байдаг. Ерөнхийдөө энэ технологи бол Augmented Reality юм. Одоохондоо бид компьютерийн дүрсээ хажуудаа гаргаж ирж чадаагүй байгаа тул бид өөрсдийгөө компьютерт камерийнх нь тусламжтайгаар оруулж нөгөө дүрсүүдтэйгээ харьцаж тэднийг удирдаж байна. Нэг их удахгүй хий дүрслэл буюу холограм технологи хөгжиж компьютерийн 3 хэмжээст дүрсүүд бидний хажууд гарч ирэхэд бид тэднийг удирдах бэлэн технологитой болж байна аа гэсэн үг. Энийг Монголд хөгжүүлэх гэж нилээн үзсэн. Олигтой яваагүй, цаг нь болоогүй юм шиг байгаа юм. Өөр бас бус юм нилээн юм оролдож Монголд анхны гэсэн технологийн шийдлүүдийг хийж үзлээ. Youtube дээр Guumel Mongolia гээд хайх юм бол манай компанийн хийж байсан шийдлүүд байгаа. Овоо амжилттай болсон нь ТҮЦ машин л байх шив дээ. Энэ машины анхны загварыг гаргаж Хятадад үйлдвэрлүүлэн авчирч Ерөнхий сайд Алтанхуягт танилцуулсан хүн нь би байгаа юм.
-Цаашид таны хийхийг зорьж байгаа зүйлс?
Өөр хийхийг хүсэж байгаа зүйлс өчнөөн байна. Дээр хэлсэн электроникийн үйлдвэртэй болмоор байна. Уг нь холын мөрөөдөл биш юм шүү дээ. Тавхан км зам барих мөнгөөр л нэг ийм үйлдвэр босно. Ер нь бол би зам барихыг буруутгадаггүй л дээ, бидэнд зам хэрэгтэй. Гэхдээ дэс дараа баймаар санагддаг. Зам барих мөнгөөрөө эхлээд иймэрхүү үйлдвэрүүдээ барьчихаад дараа нь тэндээс гарах ашгаар нь замаа барьж байвал дээр юм шиг санагдана. Мөн манай компани одоо олон улсын стандартын Дата төв /TIER IV/ байгуулах төсөл явуулж байгаа. Энэ чиглэлд Монголд маш их ирээдүй бий. Учир нь Монгол орон өөрөө Дата төв байгуулах байгалийн үнэмлэхүй зохилдлогоотой. Жилийн ихэнх нь хүйтэн, сэрүүн уур амьсгалтай, байгалийн гамшиг цунами огт болохгүй өндөрлөг газар, сэргээгдэх болох бусад эрчим хүчний хязгааргүй нөөц гээд л. Бас нэг галзуу гэмээр санаа хэлэхэд би Монголд нисдэг тэрэг үйлдвэрлэхийг хүсэж байгаа. Бүүр хүсээд зогсохгүй энэ ажлыг 2 жилийн турш хөөцөлдөөд нилээн урагштай байгаа шүү. Үйлдвэрээс өмнө бид нисдэг тэрэгний төв гэдэг юмыг байгуулж тэр нисдэг тэргээ унаж, эдлэж сурах хэрэгтэй юм билээ. Энэ хэсэг нь бэлэн болж хот зөвшөөрлөө олгож газрын асуудлыг шийдэж өгвөл баригдахад бэлэн хүлээгдэж байна. Дараагийн ээлжинд бид үйлдвэрлэх асуудалруугаа орно. Дашрам хэлэхэд үйлдвэрийг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд байгуулах юм.
-Маш олон Монгол залуус гадаадад өндөр боловсрол эзэмшчихээд тэндээ үлдчих юм аа. Тэднийг Монголд авч ирж ажиллуулах боломж бий юу?
Би Цахим Өртөө Холбооны эртний гишүүн л дээ. Гадаадад байгаа Монголчуудыг нэгтгэдэг хамгийн том холбоо шүү дээ. Таны хэлээд байгаа тэр өндөр боловсрол эзэмшчихээд тэндээ үлдчихээд байгаа ихэнх залуучуудыг би танина. Учир нь бүгдээрээ шахуу “Цахим Өртөө Холбоо” – ны гишүүд байдаг юм. Тэднийг буцааж авчирч болох уу гэж та асуулаа. Нэгдүгээрт хэлэхэд тэдний нилээдгүй олон нь буцаад ирчихсэн байгаа шүү. Эх орондоо ирээд тус тусын салбарт хүчээ өргөөд явж байгаа. 2- рт бусдыг нь яаж авчрах вэ? гэж та асууж байгаа бол ажиллаж амьдрах орчинг нь бэлд гэж хэлмээр байна. Орчин гэдэг маань гоё сайхан байшин, зам харгуй, ресторан баар биш юм шүү дээ. Тэд үүнийг хүсээгүй. Тэд Монголын байшин барилгыг голоогүй, онхолдож үхмээр зам харгуйгаа, шороо шуурсан гудамжаа голоогүй ээ. Ажилдаа очих гэж өдрийн талыг барж байгаа замын түгжээ ч тэдэнд сонин биш. Гол нь сурсан юм аа ашиглаж хийж бүтээх боломжийг нь л бүрдүүлэх хэрэгтэй. Судлаачдад нь судалгаагаа хийх лаборатор алга байна, шинийг бүтээгчдэд нь бүтээлээ хийх төв нь алга байна шүү дээ. Технологийн дээд эрэмбийн мэдлэг эзэмшээд дэлхийн компанид ажиллаж байгаа тэр хүмүүст нь ирээд ажиллах тийм компани нь алга байна шүү дээ. Тэгэхээр энэ бүгдийг л бид бодлогоор бүтээх ёстой юм. Ядаж эхлэлийг нь тавих хэрэгтэй. Тэгсэн цагт тэд өөрсдөө уйлалдаад л ирнэ. Нээрээ шүү. Тэд эх орноо та биднээс илүү бэтгэрч санаж байгаа!
– Монгол улс дэлхийн хөгжилтэй орнуудтай хөл нийлүүлэн алхах ямар гарц боломж байна вэ?
Нэгдүгээрт бид бүтээгчидээ л дэмжмээр байна. Бид 25 жил ганзагын наймаачдаа дэмжлээ шүү дээ. Монголын эдийн засаг бүхэлдээ хэрэглээний эдийн засаг болж хувирлаа. Үүгээрээ би наймаачдыг буруутгах гээгүй шүү. 90- ээд оны хүнд үеийг бид тэдний хүчээр л давж гарсан. Тэд эх орноо хүнд үед нь авч гарсан баатрууд юм. Баярлалаа гээд хэлчихье! Харин одоо бид өөрөөр явах цаг болжээ, арай өөр түвшинд ажиллах хэрэгтэй болчихоод байна. Бид хэрэглээний эдийн засгаас үйлдвэрлэлийн эдийн засаг руу шилжих цаг болсон. Дандаа л гаднаас худалдаж аваад байвал бид яаж хөгжих юм бэ? Эхлээд бид өөрсдийгөө хангах зүйлээ өөрсдөө үйлдвэрлэх хэрэгтэй, дараа нь болж өгвөл гадагшаа зарах хэрэгтэй. Ингэж байж л хөгжил ярих боломжтой болно.
Хоёрдугаарт дээр хэлсэн гадаадад байгаа өндөр мэргэшсэн боловсон хүчний нөөцөө ашиглах хэрэгтэй. Үүний тулд аль чиглэлийн ямар үйлдвэр байгуулбал бидэнд боломжтой вэ гэдгээ эдгээр хүний нөөц дээрээ тулгуурлан шийдвэрлэх хэрэгтэй юм. Бүх юмаа хөгжүүлнэ гээд хаа хамаагүй юм самардаад байж болохгүй ээ гэсэн үг. Өөрсдийн хүч нөөцдөө таарсан юмаа барьж авах хэрэгтэй.
Гуравдугаарт дотоодын нөөцөө зөв ашиглах хэрэгтэй байна. Энэ л хамгийн чухал. Ер нь бол хамаг ухаантнууд нь гадаадад гараад явчихсан Монголд дандаа усан тэнэгүүд нь үлдчихсэн юм биш шүү дээ. Гадаадад байгаагаас илүү хүч нөөц дотооддоо бий. Эдгээр хүмүүсээ түшиж тулж, хөдөлгөх хэрэгтэй байна.
Ингээд ерөнхийд нь хэлэх юм бол цэгцтэй, тогтвортой хөгжлийн бодлого хэрэгтэй байгаа юм даа. Тийм бодлоготой болоод, хүмүүсээ зөв хуваарилаад, хэрэгжүүлж чадвал Монгол улс гэрлийн хурдаар л хөгжинө.
-Миний асууж амжаагүй хөндөгдөөгүй сэдэв байвал сүүлчийн асуултыг таньд үлдээе?
Ер нь хараад байх нээ сүүлийн үед телевиз радио, сонин хэвлэл, сошиал ертөнцөөр ихэнхдээ л хар бараан, болохгүй бүтэхгүй байгаа тухай мэдээлэл түгж байх юм. Түүнд нь ч хүмүүс дурлан шимтэж байх шинжтэй. Энд ийм сайхан юм болж байна, ингэж бүтээж байна гэдгийг огт сонсохгүй мөртөө тэнд нэг нь тэгж бүтэлгүйтлээ, ингэж баларлаа гэсэн яриа гарангуут л шаагилдаад л шавчих шинжтэй Уг нь ийм баймааргүй л байх юм. Монголчууд бид өөсрдийгөө нэг хар даа. Хичнээн сайхан сэргэлэн цовоо, эрүүл чийрэг, хөөрхөн хүмүүс байна. Хар л даа бие биенээ. Ийм өндөр боловсролтой, эрүүл чийрэг, сэргэлэн цовоо дээрээс нь дарагдашгүй хүсэл тэмүүлэлтэй ийм ард түмэн ховор шүү энэ дэлхийд. Энэ гоё сайхнаа бид олж харах хэрэгтэй байна. Өөрсдөдөө байгаа сайн сайхнаа олж харж, өөрсдийгөө үнэлж, өөрсөддөө итгэж, өөрсдийгөө хайрлаж амьдарцгаая хүмүүсээ.
-Ярилцлага өгсөнд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье.
-Баярлалаа. Чамд ч бас.
Г. Содцэцэг
эх сурвалж:

эх сурвалж: breakingnews.mn