Сирийн 25 иргэнийг цаазалжээ

25201576Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл Сирийн 25 иргэнийг цаазалж буй бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан байна. Амиа алдсан иргэд бүгдээрээ Сирийн армийн дайчид байсан аж.

Тэд өнгөрсөн дөрөвдүгээр сард Сирийн Ракка хотыг эзэлж, эрхээ тогтоосон ба цаазын ялыг тус хотод гүйцэтгэсэн байна. Хэт даврагчид Сирийн удирдлагуудыг бууж өгөхийг сануулж, “Биднийг хэн ч зогсоож чадахгүй. Бидний дараагийн зогсоол бол Дамаск хот. Энэ хотыг эзэлж, төв захиргааны байруудыг эзлэх хүртлээ бид зогсохгүй” гэж мэдэгджээ.

Мөн цаазын ял гүйцэтгэгчид тун удахгүй барьцаанд байгаа барууны орны иргэдийг цаазалж, хариугаа авах болно гэжээ.

 

Эх сурвалж: www.new.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …