Холливудад нэлээд шуугиан дэгдээсэн хосуудын нэг болох жүжигчин Эштон Катчер болон Мила Кунис нар өнгөрөгч Бямба гаригт Калифорнийн Оак Глен дэх эдлэн газарт нууцхан хурим хийсэн талаар эх сурвалжууд мэдэгдлээ. Мила, Эштон нар дотны цөөн хүмүүсийг оролцуулсан хуримын ёслолынхоо аюулгүй байдлыг хангах үүднээс ийнхүү нууцалсан гэнэ. Харин хуримын дараа Мила тус эдлэн газраас гарах үед паппарацичид гэрэл зургийг нь авч амжжээ. Тэрээр ойролцоох хувийн эдлэнд үргэлжилж буй хуримын үдэшлэг рүүгээ явж байсан нь энэ аж. People сэтгүүлийн дамжуулснаар Мила, Эштон нар өмнө нь албан ёсоор гэрлэлтээ батлуулсан хэдий ч хуримын ёслолоо маш нууцлаг хийж, олны анхаарлын төвөөс хол байлгаж чадсан гэж эх сурвалжууд онцолж байгаа юм. Тэдний хуриманд ердөө дотны хэдэн найз, гэр бүлийнхэн нь байсан гэнэ.
эх сурвалж: undesten.mn