Монгол Улсын Ерөнхийлөгч сурын талбайд зочилж дуут сумаар харваж эртний уламжлалаа хүндэтгэлээ

db256cf8f909af3f09102a55e57ab870_x3Монгол Улсын Ерөнхийлөгч харвааны талбайгаас дуут сумаар харваж наадамчин олны мэлмийг баясган Монгол түмний эртний түүхт сайхан уламжлалыг хүндэтгэлээ. Төрийн тэргүүн өнгөрсөн 2014 оны наадмаар анх удаа дуут сум тавьж эртний сайхан уламжлалыг сэргээсэн билээ.

Дуут харваа нь эртний Хүннү гүрнээс эхтэй, Их Монгол Улсыг хүртэлх 1600 гаруй жилийн түүхийг шингээсэн, монголчуудын гайхамшигт өв соёлуудын нэг хэмээн үздэг. Судар бичигт тэмдэглэснээр олноор зэрэг харвасан дуут сум нисэж явахдаа их чимээ гаргаж монгол цэргийн сүр хүчийг харуулж, эсрэг талын зүрхийг мохоодог  байжээ.

Монгол Төрийн тэргүүн Ц.Элбэгдорж Монгол нум, харцагын исгэрээт сумаар гурвантаа харваж Монгол харвааны алтан зурхай, эрхий мэргэн харваачид, наадамчин олондоо хүндэтгэл үзүүлэв.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …