Ерөнхий сайд их насны түрүү авсан манлай уяачийнд зочиллоо

e974526a4f4c3e21754350708bf0d0f8 (1)Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр соёолон насны морьдын уралдаан үзэж сонирхсоныхоо дараагаар их насны уралдаанд  морь нь түрүүлсэн манлай уяач Буднямын Буяннэмэхийн галаар зочлов.

Ховд аймгийн Мөст сумын харъяат Б.Буяннэмэх газар тариалангийн аж ахуй эрхэлдэг, сүүлийн зургаан жилд морь уяж байгаа талаараа Ерөнхий сайдад сонирхууллаа. Энэ хугацаанд түүний морьд улсын наадамд дөрвөн удаа айрагдаж, энэ жил анхны түрүүгээ авчээ.

72c952fca863988aa5190844e43bcbf5Их насанд уралдсан 321 морьдыг магнайлан ирсэн энэ хүлгийг 10 настай Э.Ганжигүүр хүү унаж хурдлуулжээ.

Баяр наадмын их насны морьдын уралдаанд морь нь тод магнай торгон жолоогоо өргүүлж, бахдам амжилт үзүүлсэн галаар зочилж буйдаа баяртай байгаагаа Ерөнхий сайд илэрхийлээд Үндэсний их баяр наадам бол монгол соёл, зан заншлаа дээдэлдэг монголчууд бидний уламжлалт баяр. Энэ уламжлал, монгол соёлоо түгээн дэлгэрүүлж, уламжлуулан хадгалж үлдээхэд уяачид чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцоллоо.

Энэ үеэр манлай уяач Б.Буяннэмэхийг Хүнс, хөдөө аж ахуйн салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасныг Ерөнхий сайд гардууллаа.

4db58e1c502ec375791fee66d2ebbb87Үүний дараагаар Ерөнхий сайд хурдан азарганы түрүү магнайг авсан Архангай аймгийн Их тамир сумын уугуул Ганзоригийн Тэмүүлэнгийн галаар зочиллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгана

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаан  дөрөвдүгээр сарын 25-нд “Чингис хаан олон улсын нисэх …