Сири улстай хил залгаа орших Туркийн Сурук хотод амиа золиослогч бөмбөг дэлбэлсний улмаас 27 хүн нас барж, 100 гаруй хүн гэмтэж бэртжээ. Дотоод хэргийн яамны мэдэгдэж буйгаар дэлбэрэлт орон нутгийн цагаар 09 цагийн орчимд соёлын төвд болсон байна. Сирийн Кобэйн хотын ойролцоо барилгын засварын ажилд туслахаар зуун зуун залуус ажиллаж байсан юм. Туркийн албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар, энэ нь Лалын улс бүлэглэлийн зүгээс хийсэн амиа золиослогчтой халдлага байсан аж. Сурук нь өнгөрсөн оны 9 дүгээр сараас хойш Кобэйнд Лалын улс бүлэглэл болон Курдийн тэмцэгчдийн хооронд өрнөсөн тулаанаас хойш дүрвэгсдийн хөлд дарагдах болсон билээ. Социалист Залуучуудын холбооны мэдээлснээр, Кобэйн дэх барилгын засварын ажилд оролцохоор Амарагийн соёлын төвд 300 гаруй залуу байсан аж.
Б.Бурмаа
эх сурвалж: undesten.mn