Албан бус зарим эх сурвалжууд Баянгол дүүрэгт байрладаг Тээврийн прокурорын газрын хоёр прокурорын гэрээс хар тамхи олдож, хэргийг УМБГ-ын хар тамхитай тэмцэх хэлтэст шалгаж эхэлсэн бөгөөд тэднийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа гэх мэдээлэл түгэж буй.
Энэ талаар Улсын ерөнхий прокурорын газрын хэвлэл мэдээллийн ажилтнаас тодруулахад, “Одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. Учир нь бидэнд албан ёсны баттай мэдээлэл ирээгүй байгаа” гэх хариултыг өгсөн ажээ.