“Эмоци” хамтлагийн захирал жүжигчин СТА Түвшинтөр буюу Төөтөөг бид хошин урлагийн олон дүрийг гайхалтай амьдруулдагаар нь мэднэ. Тэгвэл эрхэм уран бүтээлчийн талаар сөрөг мэдээллүүд цахим орчинд нилээд газар аваад байна.
Түүнийг өнгөрсөн наадмын үеэр Өвөрхангай аймагт зам тээврийн осол гаргаж 2 хүүхдийг дайран хэргийн газраас зугтсан гэсэн мэдээлэл олон нийтэд тараад байгаа юм.
Тэгвэл энэ талаар тэрээр хэлэхдээ “Ийм мэдээлэл гарч байгаад гайхаж байна. Би энэ жил Өвөрхангай аймаг ороогүй. Хүй 7 худагт найзуудтайгаа морь үзэж наадсан. Манай “Эмоци” продакшн “Боловсрол” суваг телевизийнхэнтэйгээ хамтраад дахин нэг уран бүтээл дээр ажиллаж эхэлсэн. “Их хотын залуус” гэх 40 ангит киноны зураг авалт хийгээд гадуур л яваад байна. Зав муутай байгаа шүү дээ” гэх тайлбарыг өгснийг энэ удаагийн Mobile news буландаа онцолж байна.
www.Urlag.mn