“Өвлийн олимп-2022” наадмын эрхийг БНХАУ-д олгохгүй байхыг хүслээ

4pj3nmnvdv7conu8cal8sn2hguНЬЮ-ЙОРК. /ibtimes/. “Өвлийн олимп-2022”  наадмыг зохион байгуулах хотыг сонгох сүүлийн хугацаа ойртож байгаатай холбогдуулан уг наадмыг зохион байгуулах хотын шалгаруулалтаас Бээжинг хасахыг шаардсан хүсэлтийг Уйгур, Өвөр Монгол, Түвдийн идэвхтэнүүд Олон улсын олимпийн хорооноос /ОУОХ/ хүссэн байна.

Бээжин болон Казахстаны Алмат хотын аль нэг нь наадмыг зохион байгуулах эрхийг авах бөгөөд үүнийг ирэх баасан гарагт буюу энэ сарын 31-нд Малайзын Куала Лумпурт шалгаруулах юм.

Дэлхийн Уйгарын конгрессын ерөнхийлөгч, Өвөр Монголын Хүний эрхийн мэдээллийн төвийн захирал болон Түвдийн улс төрийн хоригдол асан, “БНХАУ-ын төлөөх санаачилга” хөдөлгөөний тэргүүн нарын гарын үсэгтэй хүсэлтийг өнгөрсөн пүрэв гарагт ОУОХ-нд илгээсэн байна.

Уг хүсэлтэд, “түвдүүд, уйгурууд, Өвөр Монголын ард иргэд, хан хятадуудын нэрийн өмнөөс бид нэгдэн, олимпийн наадам зохион байгуулах өөр нэгэн эрхийг БНХАУ-д олгохгүй байхыг ОУОХ-ын гишүүд та бүхнээс хүсэж байна. Бидний төлөөлж буй ард иргэд БНХАУ-ын Засгийн газрын хүний эрхийг үл хүндэтгэсэн байдлыг биеэрээ туулсан билээ” гэж бичжээ.

Д.Нямтулга

эх сурвалж: everyday.mn

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …