Өнгөрсөн ням гаригт Афганистанд болж байсан хуримын үеэр буудалцаан болж 21 хүн бууны суманд өртөн нас баржээ. Бакланий хойд мужид байрлах хоёр бүлэг буудалцаанд оролцсон гэж Дотоод хэргийн яамын төлөөлөгч мэдээлээд байна. Хоёр бүлгүүд хоорондоо буудалцсан хэмээн үзэж байгаа бөгөөд хуримын зочид уг буудалцаанд өртөн амь үрэгджээ. Нас барсан 21 хүний дунд хоёр хүүхэд байсан ба найман хүн шархадаж эмнэлэгт хүргэгдсэн байна. Маргааны шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ба гэмт бүлэглэлийн этгээдүүдийг эрэн сурвалжилж байгаа аж.
Б.Нарангэрэл